УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарч эхэллээ. Үүнтэй холбогдуулан яг одоо МАН-аас мэдээлэл хийж байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Одоогоор МАН-ын 62 нэр дэвшигч ялалт байгуулах нь тодорхой болоод байна. Эхлүүлснээ дуусгах, задарсныг засах, ядарсныг хайрлах даалгавар гэж бодож байна. МАН ялалт байгуулснаараа анх удаагаа нэг нам хоёр дахь удаагаа Засгийн эрхийг барьж байна. Бидэнд эмхлэх, цэгцлэх ажил их байна. Өнөөдрөөс эхэлж ажилдаа орж байна. МАН эхлүүлснээ дуусгахын төлөө хичээх болно. Сонгуульд өрсөлдсөн улс төрийн нам, эвсэл, бие даагч, нийт нэр дэвшигчдэдээ нартаа шударга, цэвэр өрсөлдсөнд баяр хүргэж байна.
МАН олон түмний өмнө нэр цэвэр, эх орноо гэсэн сэтгэлтэй нэр дэвшигчдийг ард түмэндээ илгээсэн. Хэн олон нийтийн дэмжлэгийг хүлээж авах вэ гэдгийг судалгаагаар тогтоосон.
Хүрэх зорилгоо тодорхойлж, бодлогын өрсөлдөөнөөр өрсөлдсөн.
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газрын 20-30 жилийн дотор хүлээгдэж байсан олон асуудлыг шийдвэрлэж чадсаныг ард түмэн дэмжлээ. Ерөнхий сайдаа багаар нь сонгосон ард түмэндээ баярлалаа" гэв.
Сэтгэгдэл ( 5 )
Саналын ирц нэмэгдсэн нь Цар тахлаас болсон байх оо. Бүтэн 6-сар хорио цээр гээд ажил төрөлгүй шахам хийх юмгүй уйдаж байсан улс ганц өдөр бараг наадам хийсэн шахуу юм болоо биз. МАН-ын ЖДҮ-гийн мангасууд болох Амарбаясгалан, Содбаатар нар амаа ангайгаад, шүлсээ залгиад , инээд алдаад байна. Хагартлаа Ханатлаа идэх байх даа. Юу ч гэхэв.\n
Ерөнхий сайдад их итгэл хүлээлгэлээ, сонгогч бид. Одоо маш хариуцлагатай зоригтой ажиллах, сайдуудаа мэргэжлийн сайн хүмүүсээр бүрдүүлэх зэрэг үлдлээ. Корона вирусээс сэргийлэх алхмуудаа чангатгах хэрэгтэй . Дотооддоо алдчихгүй байх гэж та бүхнийг ихэнх иргэд сонгосон шүү. Бөөгнөрөл үүсгэсэн бүлэг олныг тараахад дотоодын цэрэг цагдааг ашиглаач ээ. Урд хөршид маскгүй хүнийг шууд 14 хоног хорьчихдог юм байна.
odoo Putin shig uls oron, ard tymnee ood ni tatahaa haruulj chadval tegeed yavaad l baij dee, tegehgui harin yalsan ni ih um geed nogoo toriinhon hiideg umnuud luivraa hiigeed baival yavahgui dahij
Сайхан чадалтай ид насны эдийн засагч хуульч залуучууд.байсан юм. Энэ унасан эдийн засаг хуулийн талаар чуулганы танхимд цэц булаалдан дуу хоолой болох хүмүүс гарсангүй дээ
Монголын бахархал Хурэлсух ЕС - ын ажил гайхамшигтай байсаныг монголчууд сонгуулиар баталлаа