Төрийн албан хаагчид мэдээллээ өгөөгүй бол ажлаас халагдана

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16


Олон жилийн турш дуншсан мэдээллийн эрх чөлөөний тухай хууль сая л батлагдлаа.  Төрийн албан хаагчид тухайн байгууллагынхаа талаар зарим мэдээллийг ихээхэн нууцалдаг байв. Сэтгүүлчид түүнийх нь араас хөөцөлдөөд бүрэн хэмжээний бодит мэдээлэл олж авч чаддаггүй байсан . Иргэд ч мөн ялгаагүй. Өөрт хэрэгцээтэй мэдээллийг төрийн албан хаагчдаас олж авах гэж хэдэн сар, жилээр хөөцөлддөг байсан юм.  Иймэрхүү бэрхшээлд байгууллагын нууцын тухай болон хувь хүний нууцын тухай хуулиуд саад учруулдаг  байв. Тэгвэл мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай уулийн төслийг  УИХ-аас баталлаа.  Үүнтэй холбогдуулан нууцын тухай багц хуульд зохих өөрчлөлтүүд орохоор болж байна. Мөн байгууллагууд мэдээллийнхээ санг шинэ нөхцөл байдалд зохицуулан шинэчлэхээр болж байна. Ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, жирийн иргэд маань хүссэн мэдээллээ төрийн бүх шатны байгууллагаас чөлөөтэй авч байхаар боллоо. Хэрвээ төрийн албан хаагчид зохих мэдээллээ өгөхгүй бол ажлаас халагдах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгуулахаар болж байна.

Х.Тулга

Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top