ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд,мал арвижна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

2020.06.26 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 5

ЗУНЫ ДУНД ХАР МОРИН САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд,мал арвижна.
  • Наран ургах, шингэх: 04.55-20.55
  • Барилдлага: Түлэх
  • Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Ус

Аргын тооллын 6 сарын 26, Сугар гараг. Билгийн тооллын 5, Бага морь одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд өдөр давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top