“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай энэ сонгуулийн дүнг хэрхэн дүгнэж байгаа талаар түүнтэй утсаар холбогдож, байр суурийг нь сонслоо. Тэрбээр Бангкокоос энэ сард ирсэн ба одоогоор тусгаарлалтад байгаа юм.
-Таны нэр дэвшсэн Хөвсгөл аймгийн 18 мянга гаруй иргэн танд итгэж, саналаа өглөө. Хэдийгээр ялагдал хүлээсэн ч чамлахааргүй өндөр санал авсанд баяр хүргэе?
-Намайг дэмжиж, саналаа өгсөн хөвсгөлчүүддээ баярлалаа. Би өөрийн биеэр Хөвсгөлд очоогүй ч хөвсгөлчүүд надад итгэж, гурван саналынхаа нэгийг дугуйлсанд баярлалаа. Сонгуулийн дараа Хөвсгөл аймгаас маш олон иргэн надтай холбогдож байна. Тэд намайг “Маш олон хүний санал авч чадлаа, сонгогдсон гэж тооцоход болохоор байна. Хөвсгөлчүүд толгой дараалан санал өгсөн ч хүмүүсийн санал хаашаа алга болчихов, ихэнх хүн танд саналаа өгнө гэж байсан. Ямар нэг луйвар орсон байж болзошгүй” гэж байна. Хоёрдугаарт, та өөрийн биеэр ирсэн бол сонгуулийн дүн өөрөөр гарч, нэгээр гарах байсан гэдэг утгатай зүйл ярьж байна. Би үүнийг үнэний хувьтай гэж бодож байна. Намайг Монгол руу явуулахгүй их удаасан. Би сонгуулийн босгон дээр эх орондоо ирлээ. Гадаадаас лайв хийсэн, Монголд ирээд тусгаарлалтад байна. Ард иргэдтэйгээ бие тулж уулзах боломж байсангүй. Ер нь хөвсгөлчүүд маань надад сайн санал өглөө. Сонгогдож чадаагүй ч чамлахааргүй санал авлаа. Баяртай байна.
-Сонгуулийн сурталчилгаа, тараах материалаа иргэдэд өгч чадсан уу?
-Хөвсгөл аймгийн төв, сумын төвд л интернэт орсон болохоос малчин айлд интернэт сүлжээ байхгүй. Ихэнх айлууд миний лайвыг үзэж чадахгүй, тог цахилгаангүй байгаа. Хөвсгөлийн багуудад амьдарч байгаа иргэд намайг нэр дэвшиж байгааг ч мэдэж амжаагүй байж мэдэх юм. Би хэдхэн ширхэг ил захидал, зурагт хуудас л тараасан. Эргээд бодоход хүмүүс сайн мэдээлэл аваагүй болов уу гэж харж байна. Хоёрдугаарт, миний сонгогдоогүй нэг шалтгаан нь өрсөлдөгчид маш их мөнгө тараасан болов уу гэж хардаж байна. Тэд ухаалагч ажиллуулах нэрээр мөнгө тараасан байх өндөр магадлалтай.
-Энэ сонгуульд цагдан хорих, гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэд нэр дэвшиж өрсөлдсөн. Сонгууль сонирхолтой боллоо гэж ард түмэн дүгнэж байна. Харин та хэрхэн дүгнэж байна вэ?
-Сонгуулиар МАН, АН, тэгээд гурав дахь хүчин гэж гарсан бол болох байлаа. Гэтэл МАН, АН гарсан ч гурав дахь хүчин маань дөрөв, тав задарч, өөрсдийнхөө саналыг хуваалаа. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоо нь шүүмжлэл дагуулахаар байлаа. МАН иргэдийн 30 гаруй хувийн санал авсан байтал 60 гаруй суудал авлаа. Уг нь МАН нийт сонгогчийн 30 гаруй хувийн саналыг авсан учраас 30 гаруй суудал авсан бол шударга болох байсан. Гуравдугаарт, Хөвсгөл аймагт 20 гаруй хүн өрсөлдсөн болохоор санал хуваагаад, би ялалт байгуулж чадсангүй. Ийм олон тооны хүн өрсөлдөөгүй байсан бол надад оногдох саналын тоо нэмэгдэх байсан. Гурав дахь хүчин нэгдэж чадсангүй. Орон нутгийн сонгууль, 2024 оны сонгуулиар бид нэгдэх шаардлагатай байна.
-Та намаа идэвхжүүлэх, оролцоотой болгох тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Би сонгуулийн өмнө хүрээд ирсэн бол надтай хамт нэр дэвших 20 гаруй хүн байсан. Эвсэл болон бие даасан хэд хэдэн залуу надтай яриад “Ард түмнээ хайрлая” намаас хамтдаа нэр дэвшиж, юм хийе гэсэн яриа өрнөчихсөн байсан. Гэвч би өөрөө ирээгүй учраас тэд эвсэл байгуулах нь байгуулж, бие даах нь бие дааж нэр дэвшсэн. Энэ хөл хорио надтай хамт нэр дэвших гэж байсан олон хүнийг өөр тийш явуулж, намайг хорлосон.
-Ардчилсан нам дахин ялагдлаа. Энэ нь юутай холбоотой вэ?
-Ардчилсан нам эв нэгдэлтэй, хүчтэй байсан бол ингэж олон нам, бие даагчид өрсөлдөхгүй байсан. Ардчилсан нам сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадаагүй байдал нь энэ удаагийн сонгуульд их нөлөөлсөн. Ардчилсан нам олигтой бодлого явуулж чадаагүй, олигтой хүн нэр дэвшүүлж чадаагүй. Дотооддоо хагаралдсан, гадаа гараад хүчгүй байсан. Тиймээс л энэ сонгуульд 600 гаруй хүн нэр дэвшиж, тойрог бүр дээр санал хуваалаа.
-Орон нутгийн сонгуулиар эсвэл 2024 оны сонгуулиар та хүч үзэх үү?
-Орон нутгийн сонгуульд би ямар нэг байдлаар оролцох бодолтой байгаа. Надад итгэж саналаа өгсөн сонгогчдын тоо бол сайн байлаа. Тиймээс намайг Хөвсгөлд өөрийн биеэр хүрээд очвол сонгуулийн дүн өөрчлөгдөх юм байна гэж ярих хүн олон байна. Ямар тактиктай сонгуульд оролцох вэ гэдгээс хамаарч боломж байна гэж харлаа. Харин 2024 оны сонгуулийг бодож байна.
-Таныг тусгаарлалтад байгаа мөртлөө архи дарс уулаа гэж шүүмжилж байна. Та яагаад тийм үйлдэл гаргасан юм бэ?
-Намайг эх оронд маань буцаахгүй хоёр сар гаруй байлгасан. Эх орноосоо хол, нутагтаа ирж чадахгүй байгаа олон залуустай хамт, тэдний бэрхшээлийг дэргэдээс нь харж мэдэрсэн. Гадаадад очсон олон мянган хүний зовлонг нь мэддэг болохоор жаахан архи уусан юм. Гэнэт уйлах асуудал гарсан. Би 20 хонох юм чинь гээд ганц шил юм нуугаад аваад орчихсон байсан. Нэгэнт лайв хийгээд нийтэд ил болчихсон юм чинь одоо би энэ талаар нуугаад яах вэ. Гадаадад байгаа олон монголчуудын талаар дурдаад өнгөрье гэж бодсон чинь уйлаад, тийм зүйл болчихсон. Өөрийн эрхгүй сэтгэлд хадгалагдаж байсан гомдол дургүйцэл гарчихсан байна лээ.
-Эх орондоо хөл тавихад танд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Би онгоцонд суух хүртлээ маш их айсан. МИАТ бол улсын өмчит компани. Тиймээс гэнэт миний билетийг хүчингүй болгох вий, намайг суудалгүй болгох вий гэж айсан. Хэдийгээр гартаа билетээ барьсан байсан ч, айж санаа зовсоор л байсан. Суусан хойноо санаа амараад, онгоц нисэхэд баярласан. Эх орондоо хөл тавихад уйлмаар л байсан. Нутагтаа ирээд гоё байсан.
-Тусгаарлах байрны нөхцөл байдал ямар байна вэ?
-Энд нөхцөл байдал маш сайхан байна. Эхний өдөр хамарнаас шинжилгээ авсан. Өдөрт хоёр, гурван удаа халуун үздэг. Монгол хоолоо идээд сайхан байна. Надад юу ч өгсөн би иддэг. Өглөө боорцог, цай өгдөг. Өдөр хуушуур бууз өгдөг, бүгд амттай. Би 130 хоног монгол хоолоо идээгүй. Монгол махаар хийсэн юу ч байсан идэж байгаа.
Сэтгэгдэл ( 37 )
Юун санаа муутай новш вэ?чам мууг л билетгүй болгов гэж ийм хар муу санаатай нөхдүүд төрд байснаар Монголыг хорлосон юм арчаагүй гар вэ?
Ene hulgaich gadaadad ooroo sain duraaraa donshuuchilj yavsan.\nMongolchuud chamaig tooj songohgyi.\nSongogdoogyi bol hohi chini.
Ene hulgaich gadaadad ooroo sain duraaraa donshuuchilj yavsan.\nMongolchuud chamaig tooj songohgyi.\nSongogdoogyi bol hohi chini.
Өөр шиг чинь нөхдүүд байдаг юм чинь ойлгомжтой биз дээ
АН нэр дэвшүүлэхээсээ эхлээд л мордохын хазгай болсон. Уянгаас эхлээд урвагчидыг дэмжиж жинхэнэ хүлээн зөвшөөрөгдсөн гишүүдээ жийсэн
Guunee bol yag baigaagaaraa baigaa ni ene. 10 jild baihdaa ch iim l huuhed baisan. Hen negend taalagdah, hen negnees aij ichih gedgiig medehgui hun. Gehdee tolgoi saitai, setgel saitai, haaya ingej uyarchih geed baidag ni ch yag heveeree baina, hunii unagan harakter oorchlogdohgui yum daa, hoorhii.
Хөвсгөлийн дархдууд дэмждэг, хотгойдууд бол балай дархад гээд тоодоггүй юм.
АН их юм хиисэн шүү шударга зөв зүйл хийсэн харин ард түмэн тэнэг болохоор ойлгохгүй байна
Setgetsiin asuudaltai hun.Sain emchluuleed garaarai.Baasanhuu, Gundalai,Javhlan 3 bol UIH iin erh yambaa muruuduud yahaash ch butsahgui garuud.3 laa AN orood uls turiin uhdel bolloo.AN bol buzartsan gazar.
Бид мартахгүй бас мартахгүй. Гүнбалай маань нойрноосоо сэржээ. Богд уулын ард бас жаахан газар хусах нээ хэ хэ
Бид мартахгүй бас мартахгүй. Гүнбалай маань нойрноосоо сэржээ. Богд уулын ард бас жаахан газар хусах нээ хэ хэ
АН-ыг төр барих чадваргүй гэж сонгогчид дүгнэлээ ямар сайндаа өсөлтийг өрх бүрт энэ чинь ажилгүйдэл ядуурлын өсөлтийг өрх бүр гэсэн үг биздээ
Эх хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг шиг ямар сонгогчид бна тийм гишүүн бна.
Gundalai bol er khun
Eh nutagaa sansan irgen hun..ur huuhedee sansan aab hun.hania ijile yuilsen er hun..bayriin nulmis garah buruu ymuu..harin ch uilj nna gedeg zuulen setgelte hun bns
AN turiin erhend baisan bol biletee bariad lmun chichrekh baisan shuu dee..
АН ынхан үнэндээ улс орныг самарч элгээр нь хэвтүүлж,улсын санг тонон дээрэмдэхээс өөр юу хийсэн бэ,ардчлалынхан энэ 30 жилд Зоригийг алснаас өөр юу хийсэн бэ
Huurhii de, nutagtaa ochood oron nutgiin songuulid huchee uzerei! Dr n galzuu, soliotoi hun shig bitgii bgd bgarai, kk. Heviin l bai l daa...
Луйврын сонгуулиар эх оронгүйчүүдийн дээрэм тонуулын 4 жилийн сургалт ажиллах юм байна. УИХ төр гэж байхгүй болно.
Хөвсгөлийн 20 мянган дархадын 90% нь Гүндалайг шүтдэг юм байна. Олигтой ч дархад биш лдээ.
Дэндүү хартай байх гэдэг өөрийгөө л зовооно доо
Erdene Elbegdorj 2 MANtai niilj ardchilsan namiiig nugaslav.
Erdene Elbegdorj 2 MANtai niilj ardchilsan namiiig nugaslav.
4-р ангийн тоо бодож чадахгүй боловсролтой МАН-ын мангайсан авлигачдын дэргэд энэ хүн боловсролтой юм үзсэн хүн шүү.
Гүндалайд нэг хэсэг дургүй хүрдэг байсан.Гэхдээ маш энгийн хүнлэг санагдлаа мужик ийм хүн хол явна өө
gundalai chi bol Erdre l bons chamaig ardyyd Médine svdee,yu Fred songuuli degrés ireheer yyhee mori SIG jaahan hiisegnedeg ne?
Ил цагаан сайхан хүн учраас Хөвсгөлчүүд, Монголын ард түмэн мартдаагүй юм. Таньд амжилт хүсье!
Ккк
daraagiin songuuliar yamar ch ovoo emee bhgui dan zaluuchuudiig devshuuleh heregtei
iim l baih yosotoi, Elbegdorj novsh harin hooloo golood hutsaj baisan baihaa
хар массууд тэнэг малууд гаргаж улсаа самрах гээд байх юм яалтай билээ с ганбаатар гараад ирлээ энэ нэг юм гарах шахлаа
улс төрч гэхэд хэцүү л хүн дээ эрүүл мэндийн сайд байхдаа эмнэлгийн баахан газар зарж баяжсан гэсэн биз дээ өөдгүй хог
Aaya teneg shizo mini
гүндалай жаргалсайхан ганболд нар гарцаагүй гарах байсан. Даанч ард түмэн ядуу учир мөнгө дийллээ
Albaar tend bailgaad baisan gej yaj helj chadaj bna DURAK chiny
хаширчээ энэ өлөн хог шаар.
Хөөрхий дөө... Үнэхээр гарах байсан юм