Нийтлэлч Д.Гансаруул
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) “Урлагтай яриа” төслийн хүрээнд авъяаслаг залуу уран бүтээлч Ж.Болортүвшингийн “Эмпати хүүхдүүд” үзэсгэлэнг онцлон танилцуулж байна. МУЗ нь зураач Жаргалсайханы Болортүвшинтэй хамтран уран сэтгэмжийн ертөнцийг бий болгосон орчин үеийн медиа үзэсгэлэнг гаргасан юм. Уран бүтээлчийн 2018-2019 оны уран бүтээлүүд болох үлгэрийн баатруудын дүрслэл бүхий 3 том 5 жижиг бүтээлийг видео инстоляцихэлбэрээр дэлгэн танилцуулсан билээ. Залуу уран бүтээлч Ж.Болортүвшин нь орчин үеийн үзэгчдэд зориулан, тэдний гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх шинэ техник технологийн дэвшлийг үзэсгэлэндээ хэрэглэсэн. Тэрээр хүүхдийн гэнэн цагаан дүрслэлийг илэрхийлсэн өхөөрдөм зурагнуудаараа бусдаас ялгардаг.
Зураач Ж.Болортүвшинтэй ярилцлаа.
-Та өөрийн уран бүтээл болон үзэсгэлэнгийнхээ талаар ярихгүй юу?
-Ер нь бол хүүхдүүдэд үзүүлэх зорилготой хийсэн. Орчин үед хүүхдүүд энгийн хөдөлгөөнгүй зүйлийг харахаасаа илүүтэй зохиомжтой, хөдөлгөөнтэй зүйлийг сонирхдог болсон байна. Үзэсгэлэнгийн нэрийг “Индиго” буюу Эмпати Хүүхдүүд гэдэг. Дээр үед ховор байсан бол одоо “Индиго” гэдэг маань хоцрогдох тал руугаа явж байна. Энэ талыг илүү гаргахыг хичээсэн. Гэхдээ бүгд л хүүхэд байсан, том болсон ч хүүхэд байхад нь үлдсэн индиго мэдрэмж нь хамт томордог. Ирээдүйд нь нөлөөлөхүйц хэт мэдрэг болох, ид шидэнд итгэх гэх мэт. Өөрөөр хэлбэл мэдрэмжийн бүх л зүйлийг нээж өгч байдаг гэж ойлгож болно. Тэр утгаараа үзэсгэлэнгээ ийн нэрлэсэн.
-Цаг үеийн байдлаас шалтгаалан та үзэсгэлэнгээ онлайнаар хийсэн. Ийм байдлаар хийх нь танд ямар санагдсан бэ?
-Нэг талаараа боломж гэж харж болох ч тийм ч сайхнаар хүлээж авахгүй байгаа. Яагаад гэвэл зургийг ойроос харж байж илүү таашаал авдаг. Жишээлбэл, Винсент Ван Гогийн зургийг ойроос харахад тэс өөр мэдрэмж авдаг. Хэдий электрон маягаар хүргэж байгаа ч зүгээр л нэг удаагийн шторк шиг явагдаад өнгөрнө. Тиймээс цаашдаа тийм ч их нэмэртэй биш гэж боддог.
-Медиа урлаг гэдэг Монголд шинэ зүйл гэж харагддаг. Гэхдээ дэлхий дахинд 1990 оноос эхлээд хүчээ авчихсан урлаг. Тиймээс энэ урлагийг хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?
-Ард түмнийг мэддэг үгүйгээр нь шүүмжлэх ямар ч аргагүй. Тухайн уран бүтээлчийн тэмүүллээс л шалтгаалдаг. Гэхдээ дэлхий дахинд буй зүйлийг ойрхон болгоход уран бүтээлчийн бололцоо маш бага байдаг. Жишээ нь, ганцхан проектороор тэр зүйлийг харуулаад бүрэн ойлгуулчихгүй. Үүнд төр засаг ч туслах нь ховор байдаг. Би урлагт 20 гаруй жил зүтгэсэн. Хэдий тийм ч ганцхан хүн хичээгээд болчихдоггүй, дэмжлэг маш шаардлагатай байдаг. Энэ бол оюуны томоохон боловсрол. Зүгээр л гудамжинд нэг асуудал гарлаа гэхэд түүнийг илэрхийлж хүргэх нэг зангилаа нь уран бүтээлчид байдаг.
-Таны хувьд урлагийн салбарт 20 гаруй жил ажилласан гэлээ. Өнөөгийн нийгэмд урлагийнхан, зураачид байгаагүй бол... гэж та төсөөлж байсан уу?
-Ерөнхийдөө урлаг дотроо маш олон салбартай. Харин яг урлаг гэдэг ойлголтын гол цөм, удирдаач нь гэж хэлж болохоор хүмүүс бол зураачид. Гэхдээ тэдгээр хүмүүс өөрсдийгөө зураач гэж ил гаргалгүйгээр далд маягаар илүү боловсорч байдаг. Тэгээд дуу, хөгжим, жүжиг гэх мэт бусад салбартаа уусаж нөлөөлж байдаг. Учиргүй түүнийгээ шууд илэрхийлээд байдаггүй гэсэн үг. Жишээ нь, утас бариад, зурагт үзээд сууж байгаа хүмүүсийн харж, мэдэрч буй бүхий л өнгө будаг гэх мэтийг зураачид бий болгодог. Гэхдээ манай оронд дазайнерын түвшин бол зуун жилээр хоцрогдож байгаа. Үүнийг би хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрдөг. Нөгөөтэйгүүр хүмүүсийн эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлийн загварын ард зураачид л байгаа. Монголын урлагийг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж байгаа олон зураач бий. Тэр хүмүүс уран зургийн чиглэлийг зөв тийш нь хандуулснаар бидний урлагийн боловсрол дээшилж, түүнийгээ дагаад ард түмэндээ хүргэж байгаа зүйлүүд маань ч өөрчлөгддөг. Жишээ нь би нэлээд хэдэн жүжиг хийсэн. Түүнийхээ тайз, хувцас зэргийг өөрөө бэлдэнэ. Эсвэл компьютер дээр зураг зурах гэх мэтээр орчин үеийн хөгжилд мэдэгдэхгүйгээр хувь нэмрээ оруулж байдаг хүмүүс бол зураачид юм.
-Та өөрийнхөө талаар товч яривал?
-Би Дүрслэх урлагийн дээд сургуулийг Я.Санжаасүрэн багшийн удирдлага дор тайзны ангийг төгссөн. Төгссөнийхөө дараа театрт таван жүжиг хийсэн. Дараа нь зураач болсон. Учир нь энгийн жүжигчин эсвэл өөр салбарын хүн зөвхөн тухайн салбарын зүйлээ л судалж түүн дээрээ ажилладаг. Харин зураачид бүхий л салбарыг судалдаг болохоор зураач мэргэжлийг сонгосон.
Ж.Болортүвшингийн “Эмпати хүүхдүүд” үзэсгэлэнгийн талаар зураач, багш нар нь ийн ярилаа.
С.Ганзүг: Ж.Болортүвшингийн энэ удаагийн үзэсгэлэн урлаг, медиа арт чиглэл хоёрын уялдаа холбоог нарийн мэдэрч гаргаснаараа онцлогтой
С.Ганзүг: -“Ж.Болортүвшингийн бүтээлийн гол суурь нь хүүхэд. Хүүхдийн гэрэл гэгээтэй, тэр сайхан чанаруудыг гаргаж бүтээлээ хийдэг. Ихэвчлэн хүүхдийн сайхан энергийг бүтээлдээ тусгахыг хичээдэг уран бүтээлч. Нийтийн жүжиг, театрын урлагаас илүүтэй контемпорари талын бүтээл туурвидаг. Бас олон улсын контемпорари наадамд оролцож байсан. Энэ удаагийн үзэсгэлэн нь олон нийтийн урлаг, медиа арт чиглэл хоёрын уялдаа холбоог нарийн мэдэрч гаргаснаараа онцлогтой. Медиа урлаг гэдэг өөрөө техник технологийг ашиглаж хүмүүст яаж урлагийг хүргэх вэ гэдэгт чиглэдэг. Дан ганц Сovid19-өөс болж тэгж байгаа зүйл биш. Урлагийн түүхэнд энэ хэлбэрийн олон бүтээл гарсан байдаг”.
Я.Санжаасүрэн: Ж.Болортүвшин маш чөлөөтэй сэтгэдэг
Багш Я.Санжаасүрэн:-“Ж.Болортүвшин театрын зураач, тайз дэлгэцийн дизайны ангийг төгссөн. Одоо бол уран зургийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй зураач болсон. Маш чөлөөтэй сэтгэдэг. Зурсан зургаас нь ямар нэгэн санаа, өгүүлэмжийг харж болдог. Авангард, абстракт зурагт хийсвэр, онцгой нэг дүрс байгаа ч ямар ч утга агуулгагүй зурдаг хүмүүс байдаг. Харин Болортүвшин зургаараа ямар нэг утгыг илэрхийлж, хийсвэр дүрс байсан ч нэг санааг агуулж байдаг. Театрын хэлээр үүнийг метафор гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл нэг зүйлээр нөгөөг нь төлөөлөн гаргахыг хэлдэг. Энэ чадвар Болортүвшинд байдаг нь түүний хамгийн том онцлог” хэмээсэн юм.
Эйнштейн нэгэн цагт “Уран сэтгэмж бол мэдлэгээс илүү чухал юм” гэж хэлсэн байдаг. Уран сэтгэмж бол боломжийг бүтээх арга зам юм. Уран сэтгэмжийг хүүхэд насанд хөгжүүлсэнээр бүтээлч сэтгэлгээтэй, мэргэн ухаантай, хайрцагнаас гадуур сэтгэгч болон төлөвшихөд тусалдаг. Ж.Болортүвшин хүүхдийн уран сэтгэмж, мэдрэмжийг хөгжүүлэхэд илүү түлхүү чиглэж ажилладгийг түүний бүтээлүүдээс нь тодоор харж болно.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Very sezksi fresh teen possi
зураач нар их өрөвдмөөр, таг хавтгай юм л хараад бас тэндээ л сэтгээд байдаг