Хууль тогтоомж батлах гээд толгой өөд татах завгүй ажилладаг УИХ-ын гишүүдийн дунд урлагийн авъяастангууд цөөнгүй байдаг аж. Өнгөрсөн долоо хоногт Замын үүдэд болсон яруу найргийн наадамд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь утсаар холбогдож тэмцээнд оролцож байгаа найрагчдад мэндчилгээ дэвшүүлжээ. "Эрэлхэг түмний минь орон болсон, эх орны минь үүд болсон Замын-Үүдчүүддээ энэ үдшийн мэнд хүргэе" хэмээн шүлэглэсэн түүний мэндчилгээг МУ-ын соёлын гавъат зүтгэлтэн Ж.Пүрэв сонсоод чухам энэ наадамд оролцох ёстой хүн маань Их хуралд суугаад тун завгүй байна. Утсаар ч гэсэн хорхойгоо дарж шүлэглэсэн нь яамай даа хэмээн хошигносон гэнэ шүү.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )