ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 27

2020.06.27 / БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 6

ЗУНЫ ДУНД ХАР МОРИН САРЫН ЗУРГААН ЦАГААН ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 04.55-20.55
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Уул

Аргын тооллын 6 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 6, Харцага одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top