Э.Амарбат ”хэлд” оров

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

 

 Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Э.Амарбат албан тушаалдаа эргэж орох болсондоо ч тэр үү зоригтой дуугарч эхлэв. Тэрээр өөрийн удирдлагуудад  оноосон ялыг дэмжиж "Ч.Сангарагчаагийн хэргийг шүүхээс зөв шийдсэн. Төрийн албанд шударгаар ажиллаж буй албан хаагчид дээрээс ирдэг дарамтын талаар дуугарах болно" гэснээрээ өөрийгөө болон бусад төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг дарга нарын дарамтан дор ажиллаж байгааг нотоллоо. Тэрээр өөрийгөө үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан гэх гомдлыг Төрийн албаны зөвлөлд гаргасан бөгөөд түүний гомдлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж түүнийг албан тушаалд нь бууруулсан нь үндэслэлгүй гэж үзжээ.  Ямартай ч Э.Амарболд ийнхүү хэлд орлоо.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top