УИХ-ын анхдугаар чуулганыг Х.Баделхан даргална

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 29

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид түр үнэмлэхийг нь гардуулж өгнө. Тэднийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлнэ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч ойрын хугацаанд зарлиг гаргаж, УИХ-ын анхдугаар чуулганы товыг зарлах хуультай юм.

Тэгвэл УИХ-ын анхдугаар чуулганыг шинээр сонгогдсон 76 гишүүний хамгийн ахмад настай нь удирдаж явуулдаг хуультай. Тодруулбал, Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Х.Баделхан даргалж явуулах юм. Тэрбээр энэ жил 66 нас хүрч байгаа аж. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Язгууртан(64.119.23.217) 2020 оны 06 сарын 29

Эрх мэдэл, эд хөрөнгөтэй болох намайг ивээлдээ багтаагаарай хэмээн төрийн туганд залбирах байхдаа. Урьд, урьдын гишүүд андгай тангараг өргөж төрийн тугнаас адис аваад яасан. Хүчин, хулгай, аллага, авилга есөн шидийн юм гаргаад биз дээ. Худлаа дүр эсгэж ёслол үйлдэв. Ард иргэдийнхээ нүүр лүү харж байгаад нэг, нэгээрээ тангараг өргөөрэй.

0  |  0
Зочин(202.179.27.192) 2020 оны 06 сарын 29

Одоо Баделхан Өлгийд ядаж нийтийн тохилог цэвэрхэн ганц жорлон бариарай

0  |  0
Ррхж(66.181.161.111) 2020 оны 06 сарын 29

Амжилт

0  |  0
Hashish(66.181.168.131) 2020 оны 06 сарын 29

Allah akbar

0  |  0
LENIN(182.160.37.83) 2020 оны 06 сарын 29

shine ih hurliig eronhiilogch batlaxgui

1  |  0
Top