Зарим нам, эвсэл болон бие даагч УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргаантай тойрог бүрд хяналтын тооллого явуулахыг үүрэгдсэн билээ.
Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд хяналтын тооллогыг зохион байгуулсан юм. Энэ талаар өнөөдөр /2020.06.29/ Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл өглөө.
Түүний мэдээлснээр хяналтын тооллогыг 12 тойргийн 164 хэсгийн хороонд явуулсан байна. Ингэхдээ 71.3 сая төгрөгийг зарцуулжээ. Харин хяналтын тооллого хийсэн 12 тойргийн 164 хэсгийн хорооны дүн бүрэн тохирч, ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл ( 2 )
Адгын шаарнуудаас зардлыг нөхөн төлүүлье
Ичмэрүүдээс мөнгийг нь гаргуул