Н.Учрал: Дундаж давхаргыг дэмжсэн намынхаа бодлогыг хэрэгжүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 29

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулж өглөө.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргээс хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаа Н.Учрал "МАН-д ард түмэн итгэл үзүүллээ. Итгэлийг зүтгэлээр ажиллах ёстой. Эдийн засгийг өргөжүүлэх, бүтцийг нь тэлэх ажилд даруй орох ёстой. Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдийн итгэлийг авч хоёр дахь удаагаа сонгогдлоо. Дундаж давхаргыг дэмжсэн намынхаа бодлогыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн даатгалын системийг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай. Тэтгэврийн болон нийгмийн даатгалын сан, Үндэсний орон сууцны карпорацийг байгуулах ёстой. Энэ намраас өөрийн санаачилсан хуулийн хэрэгжилтийг хангах том ажил хүлээж байна. УИХ хууль тогтоох ажилдаа анхаарлаа хандуулах, олон томилгооноосоо холдох шаардлагатай. Ерөнхий сайдын эрх мэдэл шинэ түвшинд хүрсэн. Төрийн эрх барих, хууль тогтоох үндсэн ажилдаа анхаарч ажиллах ёстой"  хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.85.110) 2020 оны 06 сарын 30

Тэтгэврийн хуульд өөрчлөлт хийхдээ зөв л хийж үзээрэй ....Тэтгэврийн дээд доод хэмжээг ойртуулна гэж яхигдаад байгаа нь буруу ...Эрхэлж байсан ажил албан тушаалаас хамаарч цалин төлсөн НДШ их бага ажилласан жил нь ч их бага ...Энэ бүхнийг харгалзан үзэлгүй тэтгэврийн дээд доод хэмжээг ойртуулж болохгүй шүү дээ дээр үед Дарга цэвэрлэгч.....одоо үед Захирал үйлчлэгч г.м

0  |  0
Зочин(103.26.194.236) 2020 оны 06 сарын 29

Амжилт сийрэг ухаант толгойг ард тумнийхээ телее ажиллаарай

0  |  0
ыбаа(43.228.131.110) 2020 оны 06 сарын 29

ЖДҮЧИН зайл

0  |  0
Top