Газрын багц хуулийн 70 гаруй хувийг өөрчлөхөөр болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

 

Засгийн газраас Газрын тухай, Газрын кадастрын тухай, Газрын төлбөрийн тухай, Геодези зураг зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Энэхүү хуулийн талаар Зам тээвэр, барилта, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга С.Очирбатаас тодруулав.

-Газрын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа вэ?

-Газрын багц хууль батлагдаад арав гаруй жил болж байгаа. Хууль батлагдсанаас хойш газрын тухай хуульд 2-3 удаа нэмэлт, өөрчлөлт хийсэн. Нэмэлт, өөрчлөлт нь хууль шинээр батлагдах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой байсан юм. Тиймээс газрын харилцааны шинэтгэлийг эрчимжүүлэхтэй холбогдуулан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, өөрчлөх шаардлагатай байгаа тул Газрын багц хуулийн 70 гаруй хувийг өөрчилсөн, шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна.

-Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ард иргэдээс санал авч байгаа гэсэн. Санал авах ажил хэр явж байна?

-УИХ-аар Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраас тус хуулиудын төслийн талаар хуулийн этгээд, иргэдээс санал авч байгаа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top