Зургаан аймаг, хоёр дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль өнгөрсөн лхагва /2020.06.24/ гарагт болж өндөрлөлөө. Энэ удаагийн ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвслийн нэр дэвшигчдээс гадна  121 бие даагч өрсөлдсөн. Өөрөөр хэлбэл, нийт 606 нэр дэвшигч 76 мандатын төлөө өрсөлдсөн юм.

Харин иргэд, сонгогчдоос хамгийн өндөр саналыг авч, ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид өчигдөр /2020.06.29/ Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг гардуулж өгсөн. Улмаар тэд өнөөдөр /2020.06.30/ УИХ-ын гишүүний тангарагаа өргөнө.  

Тэгвэл найм дахь удаагийн парламентад сонгогдсон 76 нэр дэвшигчийн зургаан аймгийн, хоёр нь дүүргийн Засаг даргын албан тушаалтай байна. Тэд УИХ-ын гишүүнээр ажиллах болзлыг хангасан тул Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлнө. 


1. С.Одонтуяа БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

2. Ц.Сандаг-Очир БАГАНУУРЫН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

3. Ж.Батсуурь СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА

4. Д.Батлут ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА

5. Ж.Батжаргал ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА

6. Н.Наранбаатар ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА

7. Г.Ганболд ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА

8. Т.Энхтүвшин ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.242.47.70) 2020 оны 06 сарын 30

\nбатсуурь хэзээ сүхбаатар аймгийн засаг дарга болчихов оо эрдэнэбаатар гэж байдаг биз дээ

0  |  0
Top