Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Европын Сэргээн босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Төв Ази, Монголыг хариуцсан дарга Андре Күүсвек, тус банкны суурин төлөөлөгч Ирина Кравченко зэрэг албаны хүмүүстэй цахим уулзалт хийж, хамтын ажиллагаа болон УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар ярилцжээ.
Түүнчлэн ЕСБХБ-ны долоон сая ам.долларын зээл, 1.5 сая ам.долларын техникийн туслалцаа болон Европын холбооны 6.26 сая еврогийн буцалтгүй тусламжаар санхүүжигдэх "Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурсан байна.
Орхон аймгийн үерийн далан, дамжуулах хоолой зэргийг барьж байгуулах чухал ач холбогдолтой төсөл гэж Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )