Зам тээвэр, барилга, хот байгуулалтын болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гарган "Мэргэшсэн жолоочийн сургалтын хөтөлбөр", журам, үнэмлэхний загварыг баталсны дагуу Булган аймагт сургалт зохион байгуулсан юм. Уг сургалтад хамрагдсан 82 жолооч шалгалтандаа тэнцжээ. Нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын жолооч нарт аймгийн Засаг Даргын Тамгын газрын хууль зүйн хэлтэс, шүүх, прокурор, мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудаас хичээл заан үнэмлэх олгосноор аймгийн төвд хэн дуртай хүн такси, зорчигч тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилдгийг болиулж зөвхөн мэргэшсэн жолооч нараар үйлчилгээг эрхлүүлдэг боллоо. Удахгүй хөдөөгийн сумдад энэ журмыг нэвтрүүлнэ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )