УИХ-ын даргад Г.Занданшатарыг улираан томилно 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламент өнөөдөр /2020.06.30/ анхны хуралдаанаа нээж, ялалт байгуулсан 76 нэр дэвшигч УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөлөө. Шинэ парламентын анхдугаар хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Баделхан даргалж явуулсан бөгөөд 15:20 цагт завсарласан юм. 

Тэгвэл яг одоо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар 62 суудал авсан МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж, шинэ парламентын дарга болон дэд дарга, байнгын хороодын дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцэж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр өмнөх парламентад УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг улираан томилохыг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top