МАН-ын Бага хурал Ерөнхий сайдаа тодруулахаар хуралдаж эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01

МАН-ын Бага хурлын VII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.

Хуралдаанаар Ерөнхий сайдыг эцэслэж тогтох юм.  Бага хурлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдан явуулж байна.

Сануулахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан найм дахь удаагийн парламент өчигдөр /2020.06.30/ анхдугаар хуралдаанаа хийж, УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан томилсон төдийгүй УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг, дэд даргаар Б.Жавхланг томилсон билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.19.99) 2020 оны 07 сарын 01

МАНгарууд хуралдах биш хор найруулж хов ярьж хэрэлдээд л байсан яандаа хайран 4-жил эдгээр малууд юу ч хийхгүй идэж уугаал хүчин хийж ЖДҮ -шаагаал 4-жилийн ардаа үлдээнэээ

0  |  0
Top