1,039,687 ширхэг хувьцаа арилжжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01

2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн  677,459,887 төгрөгийн үнийн дүн бүхий 1,039,687 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +14.99%) болон "Би ди сек" ХК (BDS +14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тээвэр дархан" ХК (TEE -14.47) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG -11.88%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаасыг 998,000 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.88 хувиар өсч 16351.64 нэгжид хүрсэн байна.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top