Хэн сайд болох нь хамаагүй, “аахилах” бус ажил хийдэг нь хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 02

У.Хүрэлсүхийн Засгийн газар боломжийн ажилласан, бүтээн байгуулалтын чиглэлд олон ажил эхлүүлсэн гэдэгтэй санал нийлнэ. Үүнийг би дүгнэх ч хэрэггүй, ард түмэн болж өнгөрсөн сонгуулиар нэгэнт дүнгээ тавилаа. Гэхдээ түүний Засгийн газарт ачааны хүндийг бусдаараа үүрүүлчихээд өөрсдөө хэвлэл мэдээллээр “аахилж” суусан сайд цөөнгүй байв. Тодотговол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар айргийн тавд зүй ёсоор багтана. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны мэдээллээс түүвэрлэж суухад ачаа үүрэлгүй “аахилж” суусан нөхөд сайдынхаа суудалтай зууралдаж үлдэх санаархлаа цухалзуулсан нь илт. Тэгэхээр шинээр байгуулагдах Засгийн газар “аахилж” суусан нөхөддөө нэгэнт анхаарал хандуулсан биз ээ. 

Жинхэнэ ажлын талбарт байсан сайд нар бас байгааг үгүйсгэж болохгүй. Цар тахлын үед дэлхий нийтээрээ тэвдэж, эдийн засгийн байдал ч өдрөөс өдөрт таагүй болж байна. Энэ үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар туйлын буурьтай ажиллалаа гэж харж болохоор. Эдийн засагчид, ажиглагчид сайн муу хэлж л байна. Ойлгох, ойлгохгүй хүмүүсийн өнгөц шүүмжлэлээс илүүтэй өнөөгийн нөхцөл байдал үүнийг харуулах байх. Хамгийн олзуурхам зүйл гэвэл тэр өнгөрөгч хугацаанд У.Хүрэлсүхийн огцом шийдвэрт дальдирч, Монгол Улсын сангийн ёроолыг нь харалгүй авч үлдсэн гавьяатай. Энэ утгаараа У.Хүрэлсүхийн танхимд байх ёстой сайдын нэг нь Ч.Хүрэлбаатар мөн болов уу. Эмзэг үед Гүйцэтгэх засаглалын тэргүүнээ сэлэм эргүүлэхээр л мөнгө тэврээд гүйдэг сайд хэрэггүй юм. Үүнд буурь, суурь юу юунаас чухал. Ерөнхий сайд ч өөрөө хэлэхдээ “Энэ Засгийн газраас улирах нэг, хоёр сайд л байгаа” гэж хэлсний нэг нь Ч.Хүрэлбаатар байж болно. 

Залуусын төлөөллөөс бол У.Хүрэлсүхийн “Сэлэмний ир” болж яваа Л.Оюун-Эрдэнэ ямар ч утгаараа фронтын тэргүүн эгнээнд явсан хүмүүсийн тоонд орно. У.Хүрэлсүх засгийн тэргүүнд гарахдаа гол зэвсгээ болгож байсан “Шударга ёс, тогтолцооны зарчим”-аа үргэлжлүүлнэ гэвэл Л.Оюун-Эрдэнэ шиг “Жадны үзүүр” яах аргагүй хэрэгтэй учраас улиран үлдэх магадлал өндөр. Эрүүл мэндийн сайдыг маш сайн ажиллалаа гэж байна. Нэг талаараа ажиллахаас өөр нөхцөлгүй цаг үе таарчээ. Гэхдээ Д.Сарангэрэл сайд бол яах аргагүй ажлын талбарт зогссон хүн мөн. Цаг үеэс үл хамааран эрүүл мэндийн салбарт оновчтой төсөл хөтөлбөр ч хэрэгжүүлсэн байдаг. Түүнд улирах санаа байгаа ч эргэлзээтэй. Нөгөө талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Дарханы зам”-аас эхлээд шүүмжлэлийн гол бай болдог ч энэ салбарт ажилласан хүн. Ажлын талбарт хөдөлж байсан учраас шүүмжлэлд өртдөг байх. Тэр зам, тээврийн харилцааг олон улсад чамгүй өргөжүүлэн ажиллажээ. Мөн Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тодорхой бодлого гаргаж байсан ажлын талбарт дахь хүмүүсийн нэгээр нэрлэгдэнэ. Ямартай ч тэр Монгол Улсын боловсролын салбарт гаднын олон төсөл хөтөлбөр орж ирснээр эрлийз гэж болох тогтолцоо үүсээд байсан. Үүнд гойд анхаарч ажилласан сайд юм. 

Гэтэл эрх баригч намаас сонгуульд өрсөлдөх эрхийн мандат авч чадаагүй нөхдүүд үлдсэн. Тухайлбал, Шадар сайд Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан, гишүүн асан Д.Тэрбишдагва нарт чухам ямар ам өгөөд мандатгүй үлдээснийг мэдэхгүй. Урваж шарвахдаа сайн нөхөд ямар нэгэн ам авсан байж таарна хэмээн хаодана. Нэр дэвшээд өвдөг шороодсон Ц.Нямдорж гээд ахмадын бүлэг байна. Ямар ч хариултгүйгээр эдгээрийг “аних” хэрэгтэй. Өндөр настай гэж байгаа юм биш, мэдлэг боловсролгүй, хоцрогдсон гэж байгаа ч хэрэг биш. Өнгөрөгч 20, 30 жилд төрийн өндөр дээд түвшинд алба хашиж ирсэн ахмадууд ухамсартайгаар өөрсдөө явах цаг нь болсон. Үнэхээр туршлага байгаад бодлого байдаг бол тэдэнд зөвлөхийн алба гэж бий. Б.Бат-Эрдэнэ аварга Монгол төрийн наадамд 12 түрүүлэхэд залхадаг түмэнтэй бөхийн эх орон. Тэгэхээр 28 жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа салбарын сайдаар 3-5 удаа томилогдсон хүмүүсээс залхаж байгааг ч сонгуулийн дүн харууллаа. Энэ төр, нийгэмд шинэчлэл хэрэгтэй. Хийх ажил ч их. Тэгэхээр шинээр байгуулагдах Засгийн газарт та бүгдийг зөвлөхөөр урьж байна гэхэд буруудах зүйл алга. 

Үүнээс гадна “60 тэрбум”-ын гэх асуудлаар нэр дэвших эрхийн мандатаа авч чадаагүй УИХ-ын дарга М.Энхболд, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл гулгуулсан гэх Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, Л.Энхболд гээд хүмүүс хаачих вэ гэдэг асуудал тулгарна. Тэр тусмаа гишүүн асан Ж.Энхбаяр бол төрийн аль ч албанд ажиллах туршлагатай, аль ч салбарт эрэмбэтэй хүн. Гэтэл сангаас зээл авсан хэрэг мандуулсан нь харамсалтай. Түүнээс дөнгөж УИХ-ын гишүүнээр сонгогдоод сангийн мөнгөнд гар дүрсэн Л.Энхболд нарын хувьд бол улс төрийн ямар ч шатны албан тушаалд зам хаагдлаа гэсэн үг. Энэ бол яах аргагүй асуудал. У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан нөхдөд хариуцлага тооцно хэмээн хэлсэндээ 70 хувь хүрч, зарим нөхдийг нэрийг нь дэвшүүлээгүй нь улс төрийн хариуцлага мөн. Харин ийн авч үлдээд сайдаар оруулаад ирвэл яах вэ гэдэг асуудал тулгарна. Жидүүчдээс сайд болох эрэмбэтэй, санаагаа цухалзуулж байгаа нөхөд ч байна, аймгийн Засаг даргад ч санаархаж байгаа нөхөд байна. Гэхдээ У.Хүрэлсүх “Нэг алдаа хийсэн гээд нэг насаар нь шийтгэж болохгүй” гэх утга бүхий байр суурь илэрхийлжээ. Алдаж, онодог нь хорвоогийн жам учраас бас л бодох зүйл. 

Нөгөө талаас залуусын амбиц гэж нэг айхтар зүйл байна. Тэдний амбицыг дарж байж Засгийн газраа байгуулахгүй бол тэдний эгнээнд ажил хийж үзсэн хүн тун ховор. Намтрыг нь дэлгээд харвал МАН-ын дэргэдэх оюутан болон залуучуудын байгууллагад удирдах ажилтан, намын Нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх мэтээр дандаа улс төрийн албан тушаал дамжиж явсан цагаан гартнуудын давлагаа засаг байгуулахад тээг саад болно. Тэдэнд ажил хийсэн туршлага байхгүй ч улс төрийн амбицаараа өнөөгийн Ерөнхий сайдтай эн зэрэгцэж чадна. Тэд бол сайд дарга л байж чадна. Ажлын талбар дээр учраа олохгүй амьтад. Энэ нь залуусаас хол бай гэсэн үг биш. Үнэхээр залуусын эгнээ Засгийн газарт хэрэгтэй бол аймаг, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай залуус энэ УИХ-д орж ирсэн. Тэд бол аймаг дүүрэгт анхан шатнаас нь ажиллаж үзсэн туршлага бүхий нөхөд учраас нам дагаж улс төрийн албан тушаалд очсон нөхдөөсөө илт давуу талтайг ч анхаарах биз ээ. Ядахад л ажил хийж алдаж, оносон туршлага тэдэнд бий. Энэ удаагийн парламентад нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга тус бүр нэг, аймгийн таван ч Засаг дарга сонгогдож ирсэн байгаа. Тэд шинэдэж хөл алдах ч үгүй болсон байгаа. Засгийн газраа байгуулахдаа энэ мэт зүйлээ төлөвлөж бодсон байх. Гэхдээ сануулахад илүүдэх юун.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жаргалсайхан(103.229.120.71) 2020 оны 07 сарын 06

туршлагатай, чадвартай, зангарагтай, нэр хүндтэй хүн л сайд болох ёстой. Энэ зарчимыг их эзэн Чингис хаан баримтлаж ирсэн юм шүү. Ажлыг хийж чаддаг, эцсийн үр дүнгээ харах эрмэлзэлтэй , гүрийх чадвартай , олоны төлөө өөрийгөө золиосолж чаддаг хүнийг сайд болгоорой

0  |  0
Зочин(202.126.89.198) 2020 оны 07 сарын 03

Нямдорж гуай засагт заавал бх хэрэгтэй шуу

0  |  0
Зочин(202.126.89.198) 2020 оны 07 сарын 03

Нямдорж гуай засагт заавал бх хэрэгтэй шуу

0  |  0
Зочин(202.126.89.198) 2020 оны 07 сарын 03

Нямдорж гуай засагт заавал бх хэрэгтэй шуу

0  |  0
Зочин(202.126.89.198) 2020 оны 07 сарын 03

Нямдорж гуай засагт заавал бх хэрэгтэй шуу

0  |  0
Зочин(202.126.89.198) 2020 оны 07 сарын 03

Нямдорж гуай засагт заавал бх хэрэгтэй шуу

0  |  0
Батхүү(202.126.88.38) 2020 оны 07 сарын 07

Одоо батлан х ын сайдаар ж энхбаярыг томилох нь нүдээ олох байх

1  |  0
Зочин(66.181.161.54) 2020 оны 07 сарын 02

Манлай ждүчин Содбаатар сайд болвол монголчууд жагсах хэрэгтэй.

0  |  0
Иргэн(39.7.28.92) 2020 оны 07 сарын 02

Сарангэрэл гэрэл зурагчин сайд арай үгүй байлгүй.ард түмний эрүүл мэнд эм салбарыг арай гэрэл зурагчинд даатгахгүй байлгүй.жинхэнэ мэргэжлийн байх ёстой салбар.шагналаа аваа биздээ.монгол төрийн титэмт хадагтай\n\n

0  |  1
Эмч(66.181.161.84) 2020 оны 07 сарын 02

Сарангэрэл сайд Засагт үлдэх ёстой!!!! Ард түмний үнэлгээ гарсан

1  |  0
Зочин(66.181.161.65) 2020 оны 07 сарын 02

Ажлын туршлагатай, тухайн салбартаа чадварлаг хүнийг сайд болгох нь чухал ждү-д холбогдоогүй гээд чадваргүй мэдэлгүй хүнийг сайдад томилсоны хэрэггүйэ

0  |  0
zochin1(192.82.65.55) 2020 оны 07 сарын 02

Tiim shvv. Hen said boloh ni chuhalbishee gol n ajlaa meddeg, ajlaa hiideg hvn l heregtei. Ymar hvn hiideg we geheer ter ajliin talaar medlegtei, chadwartai hvn l baih ystoi. Minii huwid bol fizikch injener mergejiltei UIH-iin gvshvvn asan Y.Sodbaatar Uul uurhain uurhain saidaar tomilogdoh n zow gej vzej baina.\n

0  |  0
иргэн(202.126.89.167) 2020 оны 07 сарын 02

Сайдын бүрэлдэхүүнд багтах ёстой хүмүүсийн нэг бол яах аргагагүй Содбаатар гишүүн мөн

0  |  0
Зочин (202.55.188.84) 2020 оны 07 сарын 02

Ажлаа мэддэг хийсэн үйлдээ хариуцлага хүлээж чаддаг хүнийг манай иргэд бүгд дэмжинэ ЖДҮ-с зээл авсан нь батлагдсан хүмүүс дунд ч гүтгэгдсэн хүмүүс байгаа тэр хүмүүстээ дахин боломж олгох хэрэгтэй\n

0  |  0
bae(66.181.161.101) 2020 оны 07 сарын 02

odoo yaltchgui l shinechlel hiih tsag bolson shuuu!!! undsen ajilaa hiihgui end tendehiin tendert hoshuu durj olon zuild garaa sarwailgaj undsen ajlaa umartaj erh medlee ashiglna mongonii hoinoos ajilj bna odoo yaltchgui l saiduudaa shinechleh heregtei

0  |  0
Зочин (202.55.188.39) 2020 оны 07 сарын 02

ер нь тэгээд мэргэшсэн төрд удаан ажилласан хүн байсан нь дээрдээ. Ажлаа мэддэг туршлагатай.

0  |  0
Зочин(66.181.161.112) 2020 оны 07 сарын 02

Монголчуудын хувьд тулгараад байгаа чухал асуудал бол зам тээврийн асуудал яах аргагүй мөн. Тиймээс ЗТЯ-ны сайдыг мэргэжлийн, туршлагатай хүн сонгох хэрэгтэй. Энэ цензурт тохирох хүнийг Я.Содбаатарыг гэж бодож байна.

1  |  0
ТУНГААЖ БОД(202.126.92.18) 2020 оны 07 сарын 02

ӨНГӨРСӨН ЗАСАГТ ЭНХАМГАЛАН,УЛААН 2ТААРУУ АЖИЛЛАСАН ШҮҮ ДЭЭ. ЯМАРЧ ТООЦООГҮЙ НООЛУУРЫН ҮНЭ ХЭЛЖ БУДЛИАН ТАРЬСАН. ОЛОН Ч НАМДАМЖСАН. ОЛОО ИНГЭЭД ЗОГСОО. ЭНХАМГАЛАН ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРЫГ БОГИНО ХУГАЦААНД УДИРДСАН ГЭХДЭЭ ТУН ТААРУУ АЖИЛЛАСАН ЭНЭ НЬ ДАРХАНЫ ЗАМААС ХАРАГДАЖ БАЙНА. ЕР НЬ ТЭГЭЭД ТЭД МУУ ГЭЖ ХАРАХ ЮМ НЬ САЛБАРЫН САЙДУУДДАР МӨРГЭЖЛИЙН БУС ХҮМҮҮС АЖИЛЛУУЛСАНТАЙ Л ХОЛБООТОЙ ДОО САНХҮҮЧ ХҮНИЙГ ХАА-Д МЭРГЭЖЛИЙН БУС ХҮНЭЭР ЗАМ ТЭЭВРИЙГ УДТРДУУЛСАН ЦААШИД ҮҮНИЙГЭЭ АНХААРЧ ГОЛ АЖИЛ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮНЭЭ ОЛОХ НЬ Л ЧУХАЛ БАЙНА.

2  |  0
1111(103.26.193.130) 2020 оны 07 сарын 02

ЖДҮ-чид, хөгшдийг сайд болговол орон нутгийн сонгуульд унах болно. Энэ нь шинэчлэлд саад болно.

0  |  0
Ж(59.153.113.173) 2020 оны 07 сарын 02

Олон гишүүний зовлон одооноос мэдрэгдэнэ. Гомдогсод гарч ирнэ. Тэрбум төгрөг зарж хууль батлахыг хүсэгсэд тун цөөн шүү

0  |  0
Зочин(66.181.161.54) 2020 оны 07 сарын 02

Ждүчдийг засагт оруулбал орон нутгийн сонгуульд унана.

0  |  0
Top