Танин мэдэхүй: Эртний хүмүүс эдүгээ ч байгаа юм биш биз

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

Зуугаад жилийн өмнө их эрдэмтэн Тянь-Шань төв Азид зэрлэг хүн байна гээд түүнийг Азийн анхны хүн гэж нэрлэхийг уламжилж байсан тухай түүхэнд үлджээ. Чулуун зэвсгийн үеийн хүний эс, эд хэрэглэгдэхүүн нь дэлхийд оюун ухаант хүн бий болоод тархсаны дараагаар ч бас л тэд байсаар байсныг харуулдаг. Тэдний хэрэглэж асан чулуун зэвсгээс зарим нь дэлхийн энд тэнд үлдсэн байгаа болохоор тэд нар цөмөөр л чулуун зэвсэг хийдэг байсан нь тодорхой. Ингээд бодохлоор бидний өмнө дэлхий дээр эртний амьд хүн байгаа юм биш биз гэж хэлж болохоор. Тэгвэл бидний өвөг дээдэс чулуун зэвсгийн үеийн хүмүүс одоо байгаа гэж зарим эрдэмтэд үзэх нь бий. Дэлхийн олон орон газар алмас үзлээ, хүн дүрст амьтан үзлээ гэсэн амьд сонин яриа бишгүй гарсаар байгаа нь үнэн юм. Үзсэн хүмүүс энэ амьтныг өндрөөрөө жирийн хүний орчим, хоёр хөлөөрөө явдаг, хар юмуу, цагаан өнгийн үсээр бурхмэл, хөмсөгний яс төвгөр, налмагар духтай, шантгар жижигхэн хамартай, гадагш түрсэн жижиг шүдтэй, толгойн үс нь урт гэж ярьж байна. Дээрх тодорхойлолтоор зураг зурахад эртний хүний дүр төрх аяндаа тодроод ирэх нь илэрхий байна. Үүнийг бичигчийн хувьд 1967онд шиг санаж байна. Америкийн шинжээчид Калифорний умард хэсэгт хоёр хөлт эмэгчин амьтныг кино зургийн хальсанд 30 метрийн зайнаас буулгаж авсан тухай мэдээ уншсанаа санаж байна. Түүний том тавхайн мөрийн хуулбар нь Кавказаас авсан амьтны (алмас ч гэж болмоор л доо) мөрийн гэрэл зурагтай төстэй байжээ. Энэ гайхал "хүн" дэлхийн хаана хамаагүй тохиолддогийг би дээр өгүүлсэн. Одоо өмнө зүг рүү, халуун орны Лаос руу өнгийгөөд үзье. Лаост "ойн хүний" тухай их ярьдаг ажээ. Австралийн сэтгүүлч Бэрчетт ийн бичсэн байх юм. "Миний газарчин Нуен ууланд нэг бүлэг хүн дүрст амьтныг үзжээ. Нэг эрийг нь барьж авч чадсан аж. Түүний бие өтгөн хар үсээр бүрхмэл, хүний үг хэлэхийг үл санагдуулам шуухитнасан дуу гаргаж байжээ. Түүхий мах, голын наймаалж, дал модны навч идэж, хүнээс их айж байв. Суллаж тавихаас өмнөхөн үхчихсэн гэнэ” хэмээжээ. Энэ юу байсан бэ? Амьтан уу, алмас уу? Хүний өвөг зэрлэг хүн үү? Лаосын олон газар гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаад хүй нэгдлийн үеийн нөхцөлд амьдардаг овог аймаг цөөнгүй байдаг ажээ. Тэдний зарим нь хоорондоо хэл гэж ялгагдахгүй авиа гаргаж бие биенээ дуудацгаадаг. Бие нь үсээр бүрхмэл, өндөр нь 10-12 настай хүүхдийн дайтай. 1944 онд Вьетнам оронд уулаас нэг залуу нум сумаар наймаалж замаг авч явсан нэг "нөхрийг" харважээ. Үхлүүт шархадсан ч гэлээ тэр амьтан агуйд нуугдах гэж оролдсон байна. Сүүлд хүүрийг нь үзвэл намхавтар нуруутай эмэгтэй байсан гэдэг. Эргэцүүлэн бодвол дэлхийн хаа нэгтээ эртний хүний үлдэц байна уу, эсвэл түүхэн шалтгааны улмаас алга болсон уу, үүнийг шийдэж чадвал шинжлэх ухаанд гайхалтай нээлт болох нь мэдээж.


Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top