УИХ-ын цахим хаягийг өөрчилжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

УИХ үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор www.open-parliament.mn цахим хаяг ажиллуулж эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Уг цахим хаягийг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс эрхэлдэг. Тэгвэл саяхан хаягийг http://open.parliament.mn болгон өөрчилжээ. УИХ-ын дотоод сүлжээнд цахим хаягаа холбох, хурдыг нь нэмэгдүүлэхийн тулд ийм өөрчлөлт хийсэн аж.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top