Тахиан сүргээ 60 мянган дэгдээхэйгээр сэлбэлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

 Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 60 мянган дэгдээхэйг ХХААХҮЯ-наас 23 аж ахуйн нэгж, иргэнд өчигдөр хүлээлгэн өглөө. Улсын төсвөөс санхүүжүүлсэн энэ төслийн гүйцэтгэгчээр “Түмэн шувуут" компани ажиллан ОХУ-ын Свердловск мужаас инкубаторт 21 хоног тээвэрлэн авчирчээ. Нийслэл болон Архангай, Булган, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн тахианы фермер аж ахуйнуудад сүрэг сэлбэх зорилгоор дэгдээхэйнүүдийг өгч байгаа аж. Дэгдээхэйнүүд нь хоёр сарын дараа эх тахиа болж тахианы мах, өндгөөр хүн амын хүнсний хэрэгцээг хангахад нэмэр болно гэж тус яамныхан үзэж байна.

 

  Эх сурвалж: Өнөөдөр сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top