ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан маш амжилттай байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2020 оны 07 сарын 04

Хонь

Эрүүл мэндэд ямар нэгэн асуудал гарч магадгүй. Ялангуяа гэнэтийн нөхцөл байдлын улмаас осол аваар, бэртэл гэмтэлд өртөх магадлал өндөр байна. Хоол хүнсээ зөв зохистой хэрэглээгүйгээс үүдэлтэй хямрал гарч магадгүй тул эрүүл мэндээ эхний ээлжинд тавихыг зөвлөж байна. Өөрийн зөн билэгтээ хэт итгэн бусдын болон өөрийн тав тухыг алдагдуулж магадгүй.

Үхэр

Ганцаараа байхыг илүүд үзэх, өөрийн хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэх зэрэг нь таны төлөвлөгөөний нэг хэсэг байх болно. Сүм хийдэд очиж мөргөл, залбирал үйлдэхэд тодорхой цаг гаргаарай. Та өөрийн амьдралын утга учир юунд байгааг тунгаан бодож идэвхтэй, зорилготой амьдрахыг өөртөө амла. Амралтыг эрч хүчээ сэлбэх, хүч тэнхээ хуримтлуулахад зориулаарай.

Ихэр

Бусдын төлөө өөрийгөө зориулж чаддаг, санал бодлоо ойлгуулж, илэрхийлж чаддаг хүмүүс эргэн тойрондоо өөрийгөө дэмжих олон хүмүүсээр хүрээлүүлнэ. Өөрийгөө олоогүй, амьдралдаа ямар нэгэн байдлаар эргэлт хийхийг хүссэн, шийдвэр гаргах босгон дээр ирсэн олон хүмүүст тусалж зөв замд нь оруулна. Эсрэг хүйсний хүмүүстэй харилцах харилцаа уян зөөлөн, эелдэг байна.

Мэлхий

Гэр бүлд үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа идэвхжүүл. Амар тайван тэнцвэрт байдлыг хувийн амьдралдаа зонхилоож чадна. Салхинд алхаж байгалийн сайханд зугаалж, түүхийн дурсгалт газруудаар аялах зэрэг нь сэтгэл санааг сэргээж, тайвшралыг авчрах болно. Амьдралд тохиох эерэг болон сөрөг зүйлд үргэлж бэлэн байж сэтгэлийн хаттай байхыг зөвлөж байна.

Арслан

Бүхий л сэдсэн бодсон ажил тань амжилттай бүтнэ. Та хэний ч төлөө байсан өөрийгөө бүрэн зориулж өмнөх ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чадвал бүх зүйл гарын тань аясаар л хөврөх болно. Мэдрэмжтэй, эрч хүч дүүрэн байдлыг та мэдрэх болно. Чухал харилцаатай болж болзошгүй шинэхэн танилтай учирна.

Охин

Бүхий л үйл ажиллагаа хүчин зүтгэл тань богинохон хугацаанд ихээхэн амжилт олж ашиг өгөхөд бэлэн болсон байна. Мөнгө санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй байна. Төлөвлөсөн бүхэн тань нэгэн зэрэг биш дэс дараалалтайгаар урагшилж үр дүнгээ өгнө. Аялж зугаалахад таатай. Өөдрөг сайхнаар бүгдийг бодож, аз жаргалыг мэдэрнэ.

Жинлүүр

Амьдралын эрч хүч доогуур байх тул биеийн хүчний ачаалал шаардах болон эрсдэлтэй байж болох зүйлсээс зайлсхийх нь өлзийтэй. Ашгаа өгөх нь эргэлзээтэй аливаа ажил болон том хэмжээний худалдан авалтыг хийхээс зайлсхийгээрэй. Хуучин холбоо харилцаагаа сэргээхэд таатай ба ойр дотныхондоо бодит тусламж үзүүлээрэй.

Хилэнц

Зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий тэмцэх, эргэж буцсан бодол санаа нь таныг хойш татах болно. Танд ирсэн санаандгүй мэдээллээс болж тооцоолоогүй зардал чирэгдэл учрах магадлал өндөр байна. Ойр дотнын хүмүүсийн тусламж дэмжлэг нь танд аливаа асуудал, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд ихээхэн тус дэм болох болно. Ямар ч төрлийн сэлгэлт, нүүлгэлт орчин өөрчлөх зэрэгт тохиромжтой.

Нум

Эрч хүч суларсан, бие махбодын хувьд зовиуртай байна. Эрүүл мэндийн тал дээр ч анхаарахгүй орхиж болохгүй асуудал тулгарч болзошгүй. Хуучны танил тань гэнэтийн байдлаар таны өмнө гарч ирнэ. Энэ нь таны амьдралд багагүй өөрчлөлтийг оруулж магадгүй. Та дотнын  хэн нэгэнд чин сэтгэлийн гараа сунгах боломж гарч ирвэл дуртайяа хүлээж аваарай.

Матар

Ямар ч нөхцөл байдалд дасан зохицох, сэтгэл санаа болон бие бялдрын хувьд хатуужилтай байхыг шаардана. Гэр бүлийн харилцаа нь мухардалд орж мэднэ. Энэ байдлыг холдуулж, зайлуулахын тулд шаардлагатай бүхнийг хийхэд хүрнэ. Зөрчилдөөнийг зөвхөн илэн далангүй байдал, зүрх сэтгэлээсээ ярилцах арга барилаар шийдвэрлэвэл илүү үр дүнд хүрнэ.

Хумх

Хүрээлэн буй ертөнцөөсөө сөрөг муу муухайг олж харах мэдрэмж тань өсөн нэмэгдэнэ. Болж өгвөл хэн нэгэнтэй харилцаж, үл ойлголцлоо тайлахыг тэмүүлэхгүй байвал зохино. Гэрээ хэлэлцээр байгуулж, найр хурим хийж, аялал жуулчлалд явахаас зайлсхий. Хамтран ажиллагсад, түншүүдтэй харилцах харилцаа урьдчилан таахын аргагүй байна.

Загас

Урт удаан үргэлжилж болох нөхөрлөлийн холбоог бий болгож магадгүй. Ажил хэргийн халуун дулаан яриа нь амьдралын бат бөх замд хөтлөх болно. Зарим нэг үзэл бодлын зөрчилтэй хүмүүсийн хэлсэн хорон үг хэллэгт автахгүй, түүнийг өөртөө ойр хүлээж авах хэрэггүй. Ойр дотнын дүү нар болон найз нөхдөдөө үлгэр жишээ гэдгээ харуулаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top