ЦАГ АГААР | Бага зэргийн бороотой

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 05


Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод 25 градус, үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top