СУРВАЛЖИЛГА: Наадмын талбайд бөх, харваач, сэтгүүлчдээс өөр хүн нэвтрүүлэхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Дэлхий нийтэд тархсан цар тахлаас үүдэн энэ жил төрт ёсны уламжлал Үндэсний их баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт болох бол сур, шагай, үндэсний бөх "XIII зуун" цогцолборт болохоор товлогдсон билээ.

Энэ жил наадамчин түмэн минь гэртээ буйдан дээрээсээ зурагтаар наадмаа үзэж наадамлахаар болсон. Наадам ямархан өнгө төрхтэй болохыг сурвалжлахаар Төв аймгийн Эрдэнэ сумыг зорилоо.

“XIII зуун” цогцолборын доод дэнжид 60-70 гэр барьж, 4-5 асар босгожээ. Баруун, зүүн жигүүртээ “Монгол наадам” хэмээн монгол бичгээр дурайлгасан хэрмэн хаалганы орой дээр цагаан морины дэл цацаглуулан унжуулжээ. Дааман хаалганы хоёр талд боржин чулуугаар урласан хоёр цагаан арсланг байрлуусан байв. Наадмын талбайг хөх тэнгэрийн өнгөтэй хээ хуар бүхий хашаагаар хайслаж, хашаан дээрээ хөх тугийг нь намируулжээ. Хаалгаар дотогш ороход XIII зууны өнгө төрхийг харуулсан бортгон гэрүүд хээ хуар, сийлбэр ураараа ялгарч харагдана. Хамгийн том өр­гөөний үүдэнд боржин чулуугаар сийлсэн Чингис хааны хөшөөг залсан байлаа. Гэрийг шагайвал оройдоо морины толгойн сийлбэртэй, хөлдөө зааны хөлөн суудалтай чамин сийлбэртэй багана бүхий өргөн уудам өргөө байв.

“Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар энэ жил наадмын нээлтийг дэлхийд гайхуулсан сүрлэг найруулж, хамгаалалтад зогсож буй цагдаа нарт баатрын хувцас өмсүүлнэ гэсэн. Үүнд цагдаа нар тийм ч таатай хандахгүй байгаа. Наадмын талбайн тайз урд жигүүрт байх ба хоёр талын гэрүүдээр урлагийн ажилтнуудын байрлаж асан гэрүүд ажээ.

Хэдхэн хоногийн өмнө ХЦДБЧ-ын найрал хөгжимчид, БЦДБЧ-ын уран бүтээлчид, ҮУИТ-ийн бүжигчид ирээд явсан нь гэрүүдийн хаалган дээр наасан хаяг гэр­чилнэ. Тэд наадмын нээлтийн урлаг соёлын хөтөл­бөрийн зураг авалтаа ийнхүү урьдчилан бичээд амжжээ. Тайзны зүүн урд жигүүрт гал тогоо бүхий цагаан асар ширээ сандал бэлтгэсэн нь наадамчид, сэтгүүлчдийн хоол ундаа идэх хэсэг бололтой. Түүнээс урагш 500 метр зайд эрэгтэй эмэгтэй модон жорлон, дөрвөн тосгууртай гар угаагуур байрлуулжээ. Наадам болох хэсэгт тог цахилгаан татаагүй мотороор ажиллахаар зэхсэн байв

Энэ сарын 8-ны өдрөөс эхлэн наадмыг шууд дамжуулах телевизийн сэтгүүлч, зураглаачид ирж байрлана. Тэд эртхэн ирж техник үзлэг, дамжуулалтаа турших юм. Сэтгүүлчид 12-ны өдөр хүртэл энэ талбайгаас гарахгүй ажиллах бөгөөд бөх, сур, шагай харваачдаас өөр хүнийг дотогш нэвтрүүлэхгүй гэдгийг “Херо энтертаймант” студийн ажилтан н.Лхагва хэлэв.  Биднийг очиход Циркийн морь сургагчид зураг авалтаа хийгээд дууссан байлаа. Энэ нь сүүлийн зураг авалт аж. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам энэ сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд нэгэн зэрэг явагдана. Хөдөө гадаа явж нутаг орны наадам үзэх иргэдийн урсгал ч хөдөөг зориод эхэлжээ. Жил жилийн наадмыг догдлон хүлээж Төв цэнгэлдэхдээ дээл хувцсаараа гоён ирж наадамладаг хүмүүсийн сэтгэл гонсгор байгаа нь илт. Жил бүр наадам зохион байгуулахад улсын төсвөөс мөнгө зарцуулдаг. Энэ жил үзэгчгүй ч гэсэн өмнөх жилүүдтэй адил гурван тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Ард түмэн эдийн засгийн хүндрэлтэй, наадамчин олонгүй наадмын төсөв мөнгийг нь танаад цомхон хийж болоогүй юм уу гэж шүүмжилж буй. Мөн нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн мэдлийнх гэгддэг "XIII зуун"-д зохион байгуулж байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа. "XIII зуун" цогцолборын гэр, амрах байруудыг 60-100 мянган төгрөгийн ханштай байлаа. Юутай ч эл хульхан байгаа энэ дэнж хэдхэн хоногийн дараа наадмын хөлд дарагдах нь ээ.

 

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.175) 2020 оны 07 сарын 10

Хачин газар байнаа хэдэн гэрээс өөр юм алга

0  |  0
Зочин(66.181.161.87) 2020 оны 07 сарын 06

Наадмаа болио боль. Хайран 3 тэрбум

1  |  0
Зочин(66.181.161.87) 2020 оны 07 сарын 06

Наадмаа болио боль. Хайран 3 тэрбум

1  |  0
Зочин(66.181.161.87) 2020 оны 07 сарын 06

Наадмаа болио боль. Хайран 3 тэрбум

1  |  0
Зочин(66.181.161.87) 2020 оны 07 сарын 06

Наадмаа болио боль. Хайран 3 тэрбум

1  |  0
Зочин(66.181.161.87) 2020 оны 07 сарын 06

Наадмаа болио боль. Хайран 3 тэрбум

0  |  0
Зочин(66.181.161.87) 2020 оны 07 сарын 06

Наадмаа болио боль. Хайран 3 тэрбум

0  |  0
Я(66.181.187.62) 2020 оны 07 сарын 06

ЗА ЭНЭ НААДАМ ГЭЖ БИДНИЙГ 3 ТЭРБУМААР ТОЛГОЙ ЭРГҮҮЛЖ БАЙГААД ШХАБ-Д ЭЛСЧИХСЭН БАЙХ ВИ ДЭЭ УЛС ОРОН МААНЬ НЭГ Л БИШ БОЛЧИХЛҮҮ ШҮҮ

0  |  0
1(202.179.15.3) 2020 оны 07 сарын 06

оо угаалтуурын тоо цөөхөн байна.

0  |  0
Зочин(96.51.169.163) 2020 оны 07 сарын 06

Улсын наадам бус хувийн наадам болж байгаа юм байна даа. Наадмын тухай хууль байдаг юм бол уу?

0  |  0
зочин(66.181.190.86) 2020 оны 07 сарын 06

3 тэрбумаар өөрсдөдөө зориулж наадам хийсэнд орвол өрөө дарахад зориулаач. Ардын хувьсгалын 100 жилээ л хийвэл болох юм биш үү.8

0  |  0
Зочин(202.126.90.141) 2020 оны 07 сарын 06

Ардын нам ялаагүйг ингэж харуулаж дээ... херо женко хоёр ялжэээ ...женкод наадам ямарч хамаагүй байхад ингэж чадаж байгаа юм чинь бусдыг бол дохиод л болоо юм байна даа ... топор мопор яршигаа яршиг гэх шигээ.

1  |  0
Зочин(202.126.90.141) 2020 оны 07 сарын 06

За прайс-лист ч Дэн . Манжийн үеийн хоёр арслан үүдэндээ тавьчихсан эзэн чингис хааны баримал н үнэн гутмаар хийгээд хоёр талд н юу вэ нохой гахай байгаа юмуу хаашаа юм . Херо баатар гаж новшийн амьтан арай доромжлоод байгаа юмуу биднийг ... цэцэрлэгийн хүүхэд баримлаар барьсан чингис хаан гутчихлаа ...

1  |  0
bi (70.93.178.224) 2020 оны 07 сарын 06

Hurelsuh Oyunerdene Battulga narin shiidver guitsetgegch ni hero Baatar dali. gargaj tohijuulj ugch bn chadaj bgaa yumand argagui

0  |  0
bi (70.93.178.224) 2020 оны 07 сарын 06

Hurelsuh Oyunerdene Battulga narin shiidver guitsetgegch ni hero Baatar dali. gargaj tohijuulj ugch bn chadaj bgaa yumand argagui

0  |  0
Зочин(98.234.112.193) 2020 оны 07 сарын 06

Заваан гарууд ингэж л мөнгө идэж хулгайлдаг юм байна. Ард иргэд нь ядуу зүдүү амьдарч байхад үзэгчгүй наадамд гурван тэрбум төгрөг зарцуулах гэж байдаг дүүрччихсэн ноёдууд юмаа

0  |  0
Зочин(98.234.112.193) 2020 оны 07 сарын 06

Заваан гарууд ингэж л мөнгө идэж хулгайлдаг юм байна. Ард иргэд нь ядуу зүдүү амьдарч байхад үзэгчгүй наадамд гурван тэрбум төгрөг зарцуулах гэж байдаг дүүрччихсэн ноёдууд юмаа

0  |  0
Зочин(98.234.112.193) 2020 оны 07 сарын 06

Заваан гарууд ингэж л мөнгө идэж хулгайлдаг юм байна. Ард иргэд нь ядуу зүдүү амьдарч байхад үзэгчгүй наадамд гурван тэрбум төгрөг зарцуулах гэж байдаг дүүрччихсэн ноёдууд юмаа

0  |  0
Зочин(98.234.112.193) 2020 оны 07 сарын 06

Заваан гарууд ингэж л мөнгө идэж хулгайлдаг юм байна. Ард иргэд нь ядуу зүдүү амьдарч байхад үзэгчгүй наадамд гурван тэрбум төгрөг зарцуулах гэж байдаг дүүрччихсэн ноёдууд юмаа

0  |  0
Зочин(66.181.161.119) 2020 оны 07 сарын 06

Хувийн наадам биш ..Өөрсөддөө зориулж хийждээ Баатар ерөнхийлөгч хоёр

0  |  0
tur (103.212.116.95) 2020 оны 07 сарын 06

HURUNGULUG ULSIIN NAADAM BOLOH YUM BIZDEE

0  |  0
Top