Дарханы замыг барихад тулгарсан асуудлыг АХБ-тай ярилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Азийн хөгжлийн банк гурвалсан уулзалт хийжээ.  Талууд хамтран хэрэгжүүлж байгаа бүс нутгийн авто зам, дэд бүтцийг хөгжүүлэх төслүүд, түүний дотор Улаанбаатар-Дархан, Хүйтэн-Арвайхээр чиглэлийн авто замын барилгын ажлын явц, тулгарч буй асуудлуудын талаар санал солилцжээ.

Уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран, тус банкны авто замын төслийн хэрэгжилт хариуцсан захирал Мүүкиах Тирүчелвам болон яамдын холбогдох албан тушаалтнууд оролцсон аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Миний нэр бол...(192.82.67.169) 2020 оны 07 сарын 07

Уулзсан нь яах вэ.... ҮҮР ДҮН НЬ ЮУ БОЛСОН БЭ, ЯААНА ГЭЖ БГАА ВЭ...

0  |  0
Top