Өнгөрсөн сард 2.3 тонн үнэт металл худалдан авчээ

2020 оны 07 сарын 07

Монголбанк зургаадугаар сард 2.3 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор  өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тонн үнэт металлын 9.1 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.

2020 оны 6 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 6 дугаар сард 156,422.38  төгрөг байлаа.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(202.9.46.28) 2020 оны 07 сарын 07

Монголчууд вальют олох ганц гарц энэ шар метал үүнийгээ гадагшаа алдалгүй худалдан авч баймаараа энэ бол Монгол банк нөгөө хэвлэсэн цаасаа вальют болгох ганц арга нь л энэ шүү дээ

0  |  0
Top