С.Эрдэнэ намын даргын тамга, эрх үүргийг Ц.Туваанд шилжүүлж өглөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2020.07.08/ Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу намын тамга тэмдэг, эрх үүргийг Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд шилжүүлж өглөө.

Тодруулбал, Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу нийт гишүүдийн саналаар шинэ дарга тодортол дэд дарга Ц.Туваан намын даргын эрх үүргийг хэрэгжүүлж, тамга барих аж.

Мөн Ардчилсан намын даргын Сунгааг зохион байгуулах, ирэх наймдугаар сарын 23-нд хуралдах Х Их хурлын бэлтгэлийг хангах, хуралдуулах ажлыг Ц.Туваан хариуцаж ажиллахаар болжээ. Дашрамд дурдахад, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн дүрмийн дагуу нийт гишүүдийнхээ саналаар сонгогдсон анхны дарга болж, өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намын даргаар ажилласан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2020 оны 07 сарын 09

АН-н дотоод асуудалд оролцоод хэрэггүй нэг ёсондоо хүний хэрэгт хөндлөнгөөс оролцоно гэдэг муу хүний үйлдэл хол явахгүй,хий дэмий зовлогоо зовоохын нэмэр, заавал хүний мууг үзэж энэ насаа дуусгана гэдэг дэндүү харамсалтай .

0  |  0

Top