Үхрийн махны үнэ “Саруул” захад хамгийн өндөр байна

2020 оны 07 сарын 10

Долоодугаар сарын хоёр дахь долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10.702 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12.789 төгрөгийн үнэтэй байна гэж Нийслэлийн статистикийн хорооноос мэдээллээ.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 59 төгрөгөөр  буурсан бол үхрийн цул махны үнэ тогтвортой байна.

 Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10.500 төгрөг, “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 15.500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 20 төгрөгөөр (0.2%), хонины цул махны үнэ 120  төгрөгөөр (1.1%) тус тус буурчээ.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9300 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top