Нэг өгүүлбэрээр
• Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 1.2 км авто замын засварын ажил дуусч, хойд хэсгийг нь нээсэн бол өчигдөр оройноос уг замын баруунаас зүүн тийш чиглэх урсгалыг долоо хоногийн хугацаатайгаар хаалаа.
Монгол Улсад хүнсний аж үйлдвэрийн салбарт инженер техникийн ажилтан бэлтгэж эхэлсний 40 жилийн ойн хүрээнд ШУТИС-ийнХүнсний инженерзүй, биотехнологийн сургууль, Монголын хүнсчдийн холбоо хамтран "Хүнсний зохистой хэрэглээ монгол уламжлал" сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлажээ.
• Энэ сарын 14-15нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастайн уулзвараас зүүн тийш 100 метр орчимд зам дээр 35-40 орчим насны эрэгтэй хүн осолд орж нас барсан хэрэг гарсан тул хэргийн талаар мэдээллийг 93021040, 93021041 дугаарт урамшуулалтай авахыг ЗЦГ-аас сонордуулж байна.
• Туул голд сэлэхээр энэ сарын 14-ний очсон 13-18 насны хоёр хүүгийн хувцсыг Баянзүрхийн гүүрийн орчимд голын эргээс олсон ч өөрсдөө одоог хүртэл сураггүй болсон тул ОБГ-ын Аврах салбарын бүлгийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )