Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, амлалтыг сануулъя

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 17

Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүний тамга гардаж аваад гурван жил илүү нүүр үзжээ. Түүнд Засгийн газрын ажилд шууд хутгалдан орохгүй, парламентын үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцохгүй гэх мэт эрх зүйн орчин бий. Энэ утгаараа тэр өнгөрөгч хугацаанд эрх үүргийн дагуу хэвийн ажиллах гэж хичээсэн ч замаасаа хазайхаас өөр аргагүй байдалд хүрсэн өдөр олон бий. Улс төр болсон хойно. Гэхдээ өнгөрөгч хугацаанд үндэсний билгэ тэмдэг маань огт зүгээр суусангүй. УИХ-аар батлагдаж байгаа хуульд эрхийн дагуу удаа дараа хориг тавьсаар байгаад “Хориг” Ерөнхийлөгч нэр хүртэл зүүж амжив. Үнэхээр улс орны эрх ашиг, ард түмний язгуур үндэст харшлах хууль баталсан бол хориг бүү хэл тавих байх. Гагцхүү аль аль талдаа харшлаагүй хууль гаргасан бололтой, Ерөнхийлөгчийн “Хориг”-ийг сэтлээд олон хууль төрчихсөн, өдгөө амьдралын хөрсөн дээр хүчин төгөлдөр мөрдөгдөх аж. Тэр мөн эрхийн дагуу хууль тогтоомж санаачилсан гэдгийг бас дурдах учиртай. 

Ямартай ч өнгөрөгч гурван жил хэрүүл тэмцэлтэй ч ард түмэн амгалан тайван, төрийн хувьд тогтвортой явж ирлээ. Ерөнхийлөгч маань Зүүнбаянгаас Таван толгой чиглэлийн 400 гаруй километр төмөр замын ажилд Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаас илүү анхаарал хандуулж ирснийг Засгийн газрын ажилтай хутгалдлаа гэх аргагүй. Үндэсний томоохон бүтээн байгуулалтын ажилд анхаарал тавьж байгаа Төрийн тэргүүнд талархахаас өөр аргагүй. Энэ бүтээн байгуулалт бол Монгол Улсын эдийн засагт нэгэн шинэ эргэлт бий болгож, цус сэлбэх зүйл.

Өнгөрөгч 2016 оноос түүнийг Таван толгойн төмөр замын асуудлаар эрүү үүсгэн шалгаж, ингэхдээ энэ төслөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байв. Гэтэл тэр Ерөнхийлөгчөөр сонгогдож энэ асуудал замхарсныг бид мэднэ. Ойр орчим ажиллаж байсан нөхдийг нь цагдан хорихоос эхлээд ихээхэн хөл болж байсныг өдгөө хүмүүс хэрхэн мартах билээ. Тэгэхээр төмөр зам тавьж болдог юм гэдгийг харуулах гэсэн бизнесмэн хүний шар хор яваад байна уу, өөр учир шалтгаан байна уу мэдэх юм алга. Миний хувьд үндэсний томоохон бүтээн байгуулалт босгож, эдийн засгаа тэлэх гэсэн бизнесийн салбараас төрд орж ирсэн хүний зүтгэл сэтгэл болов уу гэж найдна. 

Саяхан болж өндөрлөсөн УИХ-ын ээлжит сонгууль ч элдэв шуугиан дэгдсэнгүй. “Хар машины луйвар”, “Би ялах байсан”, “Сонгууль тэр чигээрээ луйврын замаар болж өнгөрлөө” гэх мэт тулга тойрсон жижүүрийн маргаан бол гардгаараа гарсан. Одоо тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тодотгож хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн тэргүүнээр ажилласан дөрвөн жилийн ажилд ард түмэн дүн тавина. Түүнд дөрвөн жилийн өмнө чухам юу юу гэж амлаж байсныг сануулна, нэхнэ гээд ажил бий.

Юуны өмнө Х.Баттулга “Монгол Улсын бүх иргэдийн өрийг тэглэж дарна” хэмээн санаанд багтамгүй амлалтаа хөндсөнгүй гурван жил гаруй боллоо. Иргэдийн хамгийн эмзэг сэдвийг барьж авсан нь магадгүй Ерөнхийлөгчийн сэнтийд залчихсан байх. Даанч биелэлээ олсонгүй. Энэ асуудлыг шийднэ гэдэг боломжгүй зүйл ч байж мэднэ. Ерөнхийлөгч маань хэдийгээр Монголын толгой баячуудын нэг ч бүх иргэний өр тэглэх аль аль талын боломжгүй. Тиймээс Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө ямар нэгэн хариулт бэлдэж байсан нь дээр.

Тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө “Хүчирхэг Монголын төлөө” гэсэн агуулга бүхий мөрийн хөтөлбөртэй, “Монгол ялна” гэсэн уриатай орж байв. Түүний мөрийн хөтөлбөрийг эргэн сануулахад “Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан “Хүчирхэг Монгол Улс”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна” хэмээн хөтөлбөрийнхөө өмнөтгөл болгон дэвшүүлсэн байдаг.

Магадгүй энэ нь сонгууль угтсан туршлагатай улстөрчийн санаа гэхээсээ илүүтэй хувь хүнийх нь мөн чанар, үзэл санаа гэдэгт эргэлзэх хэрэггүй болов уу. Тамирчин хүний хувиар тэр эх орны үнэ цэн гэж юу байдгийг гадарлана. Зураач хүний хувиар түүх соёл, үндэс язгуур гэж юу байдгийг бас гадарлана. Тусгаар тогтнол, бүрэн эрх гэдгийг аль ч талаар гадарласан байх талтай. Энэ ч утгаараа өнгөрөгч хугацаанд түүний үйл ажиллагаанаас эрх биш эх оронч үзэл үе үе цухалзаж байсныг нуух юун. Цар тахлын дундуур болж өндөрлөсөн наадмыг нээж, хааж хэлсэн үгэндээ ч энэ тухай сайтар онцолсон байна лээ.

Олны ярьж байгаагаас харахад Х.Баттулгын үед гадаад харилцаанд ахиц гараагүй ч унаагүй юм байх. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд улс орны аюулгүй байдал, гадаад харилцааны чиглэлд чамгүй амжилттай ажилласан учраас тэр бүдгэрч байж болох юм. Мөрийн хөтөлбөрийн оршил хэсэгт мэдүүлсэн зүйлээс харахад гажиж, хөндийрсөн зүйл алга байна. Тэгэхээр тэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллажээ гэж болохоор. Харин “Ардчилал шударга ёсыг эрхэмлэн дээдлэнэ” гэдэг бол цаг хугацааны асуудал. Х.Баттулга ардчилал, шударга ёсыг эрхэмлэв үү, үгүй юу  гэдэг нь өөрөө цаг хугацааны асуудал. Үүнийг өнөөдрөөр дүгнэх ямар ч аргагүй юм. Цаг хугацааны алсад хэн нэгэн дүгнэх байх. Тэгээд ч  бид ардчилсан нийгэмд хөл тавиад 30-хан жилийн нүүр үзэж байна. Ардчилал дэндүү нялх аж. “Ардчилсан” нэртэй нам нь үзэл баримтлалгүй төөрч ирсэн. Нам болж тоглосон нөхөд нь хүртэл ардчиллынхаа үнэт зүйлтэй харшилдсаар өнөөдөртэй золгож байхад Ерөнхийлөгч Х.Баттулгыг энэ тал дээр хэрхэн ажилласан талаар дүгнэх нь дэндүү эртдсэн хэрэг болно. 

Ийнхүү мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн харвал “Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна” хэмээжээ. Их спортод хүчин зүтгэж, дэлхийн аварга, гавьяат цол хүртлээ мацсан нөхөрт эх оронч сэтгэлгээ бол байж таарна. Эв нэгдлийг хангаж ажиллахаас ч өөр аргагүй нөхцөл байдал Ерөнхийлөгчийг угтаж авдаг учраас энэ тал дээр нөхцөл байдал гайгүй. Гагцхүү улс төр, намуудын дунд хэрхэн яс хаяж ажилласныг энд барин тавин хэлэх боломжгүй. Яагаад гэхээр улс төрийн нам ч иргэд олон нийтийн дэмжлэг дээр оршин тогтнож байдаг шүү дээ. Тэгээд ч энэ бүхэн хөгшигний ард өрнөдөг учраас бас л цаг хугацааг хүлээхээс өөр аргагүй.

Мөнхүү тэрээр “Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна” гэх буюу “Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна”.байна гэжээ. Ерөнхийлөгч маань өөрөө өмч хувьчлалаар улсын чамгүй үнэ цэнтэйд тооцогдох үйлдвэр объектуудыг хувьчлан авч, зах зээлийн үед галыг нь таслалгүй авч яваа хүмүүсийн нэг. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллаж чадах ч төмөр зам руу илүү анхаарал хандуулсан нь үйлдвэрлэлийг орхигдоход хүргэсэн байх. Түүнд энэхүү үйлдвэр объектуудаас гадна эзэмшил бүхий олон зүйл байдаг бөгөөд хэрэгжүүлж эхэлсэн, эхлэх гэж байгаа олон төсөл хөтөлбөр байгааг надаар хэлүүлэх юун. Тухайлбал, “Майдар хот”, “13 дугаар зуун”, “Цонжин болдог” цогцолбор гээд юу эс байх билээ.

Цааш “Экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Эх оронч Ерөнхийлөгч байна” гэх буюу “Экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Эх оронч Ерөнхийлөгч байна” гэсэн байна. Тэр Монголын толгой бизнесмэнүүдийн нэг учраас бизнест хөл тавьж байхаасаа л экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргах хүсэл мөрөөдөлтэй байсан байж таарна. Ямар ч бизнесмэний туйлын мөрөөдөл, хүсэл зорилго нь энэ байх. Энэ утгаараа Төрийн өндөрлөгт байгаа хүнд эртний хүсэл мөрөөдөл биелэх магадлал байгаа ч энэ дөрвөн жилийн хувьд талаар боллоо. Учир нь нэгдүгээрт түүний бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна. Хоёрдугаарт цар тахлаас үүдэлтэйгээр хил харилцаа хаалтттай, хатуу чанга байна. 

Уг нь тэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан хүн. Ийн ажиллаж байхдаа ч энэ ажлыг эхлүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, тэр Гүйцэтгэх засаглалын бүтцэд бүрэн боломж эдлэн ажиллаж байсан. Мөн Хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байсан гэхээр аль аль талдаа боломж бүрдүүлэн ажиллаж байсан ч энэ тал дээр асуудал хөндөлгүй явж ирсэн. Айсуй Ерөнхийлөгчийн сонгуулиар ийм нэгэн Ерөнхийлөгч ахин нэрээ дэвшүүлэхээр ирж магадгүй юм. Гагцхүү таны тэнгэр тулсан амлалт өнөөдөр ч иргэдийн сэтгэлийн мухарт горьдлого хэвээрээ байгааг анзаарсан биз ээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.218.23.145) 2020 оны 07 сарын 20

Yasan ch buduuleg hun bee iim hun Erunhii said baisan gejuu ? Eh oronoosoo hol huni orond Tom Tom duugarch heregui bh,OT n Riog huuj gargaagui bjil bn.Mongold ashiggui geree hiisen ni unen shdee. OT g hudulguh gej hiisen Dubain geree ni Delhiin 16tom banknii baritsaand Mongoliin min bayalag iig baritsaand tabisan bizdee

0  |  0
би(202.70.44.46) 2020 оны 07 сарын 20

сайхан амьдрах ч дүүрч, харин шударга хуулийг л сахих хэрэгтэй, чи бол бүтээлч ерөнхийлөгч, өмнөх ерөнхийлөгчид шиг суудлаас суудалд залраагүй, харин ч бүтээсэн юмтай, долгинож байгаа юм биш шүү, жинтэйхэн шиг ял унших хэрэгтэй байна

0  |  0
амлалт нэхэх(192.82.75.135) 2020 оны 07 сарын 18

Офшоф бүсэд байгаа асар их мөнгийг 49 хоногт монголдоо авч ирээд ядарсан ард иргэдийнхээ өр ширийг тэглэчих юм ярьсан. 3 жил өнгөрлөө .Бид хүлээсээр горьдсоор байна.

0  |  0
Иргэн Доржзодовоос(192.82.75.135) 2020 оны 07 сарын 18

Эрхэм ерөнхийлөгчийнхөө энэ өдрийн амагланг айлгахын ялдамд нэг асуулт асууя аа. Та ерөнхийлөгчийн сунгаанд явж байхдаа ”хэрвээ би ерөнхийлөгч болдог юм бол 60 тэрбумыг илчилсэн гавьяаг үнэлж иргэн Доржзодов миний биеийг ”монгол улсын баатар ”цолоор шагнана гэж нийт сонгоч ард түмэндээ хэлсэн билээ. Энэ үгийг би хүлээж авахдаа сонгогч түмнийхээ өмнө амалсан амлалт гэж бодоод хэдийд өгөх бол гэж 3 жил хүлээлээ.одооч харсаар,горьдсоор л байна

0  |  0
Ch(66.181.161.3) 2020 оны 07 сарын 19

Долигносон баялдуучилсан юм бичижээ. Хаглан бутаргагч хорлон сүйтгэгч ерөнхийлөгч биш гэж үү? 60 тэрбум гэгч зохиомол зүйлээр бусдыг хэлмэгдүүлж эрх мэдэлд хүрэнгүүт эрх баригч намыг талцуулан хагардуулсан хужаа санаатай ерөнхийлөгч шүү

2  |  0
ЗОЧИН(202.9.40.84) 2020 оны 07 сарын 17

энэ муу хар хулгайч ямарч юм хийсэн үгүй ээ?? хурдан салах минь???? хөгийн луйварчин байсан байнаа???

0  |  0
nemo(99.57.27.106) 2020 оны 07 сарын 17

say naadmaas 3 terbumiin 2 iighi halaasandaa hiive hoorhii hohi ni mongol yaldag teneguud

0  |  0
nemo(99.57.27.106) 2020 оны 07 сарын 17

TENEG UHERUUDEE GENGO HULGAICHAAS UU GORDOOD BAIGAA UM VE YALDAG UHERNUUDEE MANTAIGAA TCUG TONIL TSAASHAA

0  |  0
Su ah(202.179.26.148) 2020 оны 07 сарын 17

Хэнбугай ч байсан МАНАН үнэртсэн л бол хэн ч биш. Баттулга бол хэн ч биш .

2  |  0
Зочин(66.181.161.77) 2020 оны 07 сарын 17

н улсад трилион гэж нэрлэдэг тооны хэмжээнээс давсан утга гарах байх. Сүүлийн 4 жилд монголын авилгачдын улсад учруулсан хохирлыг АТГ-с ойролцоогоор 14 трилион гэж гаргасан байна. Үүний бараг 10 хувийг нь ганц хүн зохион байгуулсан байна. Ямрав дээ?

0  |  0
Зочин(66.181.161.77) 2020 оны 07 сарын 19

Ганцхан таван толгойн хэрэг биш л дээ. Сайншандын аж үйлдвэрийн паркийн 250 тэрбумын хэрэг байх аа. Монголын төмөр зам компанитай холбогдсон 400 тэрбумын хэрэг. Шинэ нисэх онгоцны буудлын хэрэг. Энэ төсөл анхны төсвөөсөө 3 дахин их зардлаар бүтэж зардал нь өссөн байдаг юм. Энэ бүхнийг мань эрийн гараар орсон гэж үздэг. Үздэг юу байхав, энэ дагуу хавтаст хэрэг нээгдээд шалгагдаад явж байсан. Гашуун сухайтын замын далан 270 сая доллараар хийгдсэн. Далангийн ажлыг гүйцээхэд дахиад 10 орчим сая доллар хэрэгтэй. Тэгээд энэ бүх мөнгөн дүнг нэмээд үзэхгүй юу даа. Монголоор бол их наяд гээд байгаа оло

2  |  0
зочин(64.119.17.90) 2020 оны 07 сарын 20

ТӨМӨР ЗАМД ХӨРӨНГӨ ОРУУЛЧИХААД Л ТҮҮНИЙХЭЭ ӨР ӨГӨӨЖИЙГ ХҮРТЭХ ГЭЭД БАЙНГА Л ОЧИЖ ҮЗЭЭД БАЙГАА ЮМ ҮИГ ХАРАГДДАГ ДАА ТҮҮНЭЭС БИШ ЭРХ ОРНОО БОДООД ОЧООД БАЙГАА ЗҮЙЛ ХАРАГДАХГҮЙ Л БАЙНА

1  |  1
Od(182.160.35.88) 2020 оны 07 сарын 17

Martaagui baigaashdee. Yaaraad yahav dee daraagiunhaa 4 jilld shine amlalt avalguigeer uridah 4 jiliin amlaltaa heregjuulenee. ta nariinhaa oriig “ 00” bolgoj ogonoo. Dahiad namaigaa songotsgoogooroi doo !!!

0  |  0
Top