Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орсон хүчтэй аадар борооны улмаас учирсан хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байгаа аж. Урьдчилсан байдлаар 103 хашаа байшин, гэр усанд автсанаас 16 гэр нурж, 13 нь усанд урсчээ. Энэ үеэр Аврах тусгай ангийн бүрэлдэхүүн үерийн усанд урсаж байсан нэг хүний амийг аварч, 11-ийг нь уснаас гаргаж, 13 авто машиныг татаж гаргасан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Засаг даргын орлогч, Онцгой байдлын хэлтсээс 20, 23, 26 дугаар хороодын үерийн усанд автсан 43 айл өрхөд 200 кг цагаан будаа, 20 ширхэг дулаан хувцсыг тараан олгожээ. Харин Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны «Алтан тэвш» амины орон сууцны 19, 20, 21, 22 ду-гаар байрны урд талд 10 автомашин шороо асгаж, үерийн усны урсгалыг боож, 12 дугаар хорооны амины орон сууцны 1-6 тоот айлын орчим орж ирсэн үерийн усыг зайлуулах таван метр орчим шуудуу татжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )