2020 он улстөрчдөд ширүүн эхэлж байна. ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчид УИХ-ын сонгуульд өрсөлдөж чадаагүйгээр барахгүй өдгөө эхнээсээ шүүх хурал нь товлогдоод байна. Мөн Ерөнхий сайдаас эхлээд УИХ-ын гишүүн, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал хийж явсан эрхмүүдийг шил дараалан яллаж эхэллээ. Ингэхдээ УИХ-д өрсөлдөж, сонгуулийн сурталчилгааны ажлаа хийж байхад нь баривчилсан хачирхалтай явдал ч гарсан юм. Одоогоор М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын зургаан хүн шүүхээр орж ялын тогтоол уншуулаад байна. Гэхдээ эдгээр улстөрчийг хийсэн хэрэгт нь ялласан уу, яллах гэж яллаж байна уу гэдэг асуулт олон нийтийн дунд үлдлээ. Маргаан ч их гарч байна. Тэд үнэхээр улс төр, хуулийн байгууллага дамнасан өс хонзонгийн “махны машин”-д хэрчүүлсэн үү. Үүнийг хожим түүх ярина. М.Зоригтын хэлснээр одоо ял авч байгаа хүмүүс 10, 20 жилийн дараа баатар болохыг үгүйсгэх аргагүй юм. Ингээд ял авсан улстөрчид ямар байр суурь илэрхийлж байсныг эргэн сануулъя.
Да.Ганболд
/2020.05.15/
УИХ-аас 2014, 2015 онд баталсан хоёр тогтоолын дагуу, өчнөөн процесс дамжиж гарсан засгийн шийдвэрийг биелүүлж Дубайд очоод гарын үсэг зурчихаад ирсэн Б.Бямбасайхан бид хоёр ямар буруутайгаа ойлгохгүй суугаа. Бүр тодруулбал, 2014 оны 34 дүгээр тогтоолд “Далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах” гэж заасан бол 2015 оны 41 дүгээр тогтоолд “Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” гэж онцгойлон заасан байдаг. За тэгээд эдгээр тогтоолын дагуу Засгийн газрын захирамж тушаал гарч, удирдамжаа батлуулчихсан. Тэр удирдамж гэдэг нь хэн нэгэн хөнжилдөө орж лааны гэрэлд үйлдсэн бичиг биш. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж гаргасан шийдвэр. Эсэргүүцсэн, дэмжсэн аль аль нь бий байх. Олонхоороо асуудлыг шийдээд явдаг нь төрийн ёс, ардчиллын зарчим. Ямар ч шийдвэр 100 хувь санал нэгтэйгээр батлагддаггүй. Социализм, коммунизмын үед л тийм байсан байх. Дубайд гарын үсэг зурсан учраас өнөөдөр Оюутолгой ажиллаж байгаа. Бүр хамгийн том татвар төлөгч болчихсон яваа. Бүх дэлхийн эдийн засаг хэцүүдчихсэн яваа ийм бэрх цагт Монголыг энэ төсөл л авч яваа нь бодитой үнэн. Аль муугаар нь хэлсээр ирсэн Эрдэнэтийн 49 хувь ч том нэмэр болж байгаа. Орост өгдөг байсан ашиг Монголдоо үлддэг болчихоор ашиг нь өсөж таарна. Ийм ойлгомжтой шалтгаан байсаар атал “Эрдэнэт үйлдвэр түүхэндээ анх удаа өндөр ашигтай ажиллалаа” гэсэн мэдэгдэл хийгээд суух юм. Аргагүй шүү дээ. 49-д ногдох бүх ашиг төрд татвар хэлбэрээр очиж байгаа. Яг үнэндээ, Монгол Улсын төсвийн орлогын тэн хагас шахууг Эрдэнэт, Оюутолгой хоёр бүрдүүлж яваа хэр нь энэ бүхнийг амилуулж хэрэгжүүлсэн хүмүүс хамгийн муугаар хэлэгдээд явж байна. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Цар тахлын үед дажгүй яваа макро эдийн засаг, эрх баригчдын тарааж байгаа хүүхдийн 100 мянга, ноолуурын мөнгө Оюутолгойтой холбоотой. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлээгүй бол бид өнөөдөр энэ дайны аж төрөхгүй байсан.
Н.Номтойбаяр
/2020.06.02/
Монголынхоо нийт ард иргэд, сонгогч олон түмэн Та бүхэндээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 461 дүгээр ангийн цагдан хорих тасалгаанаас энэхүү захидлыг бичиж байна. Хууль бус, бусармаг үйлдлүүдийг нь, төрийн дээд эрх барих байгууллагыг худалдан авдаг улстөрчдийн нүүр царайг нь илчилсний төлөө, удирдлагынхаа эсрэг бодит үнэнийг ил тод дуугарсаны төлөө өнөөдөр энд би хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, ард түмэн өөрсдөө төрөө байгуулдаг ардчилсан төрт ёсны тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн өнгөрсөн жилүүдийн түүхэн дэх улс төрийн хэлмэгдэгч болон саатуулагдаад байна.
Миний удам угсаа гурван үеэрээ хэлмэгдлийн хар шуурганд өртсөн ч гэсэн би энэ намын өнгөрсөн түүхийн сайн үйлсийг үргэлжлүүлэх гэж, эх орноо хөгжил цэцэглэлтэд хүргэх гэж, ард түмнээ элбэг дэлбэг сайн сайхан амьдруулах гэж, залуу үеэ эх орон, ирээдүйдээ итгэлтэй болгох гэж Монгол Ардын Намд өөрийн итгэл үнэмшлээрээ элсэж байсан билээ. Гэтэл МАН-ын зарим удирдлага намайг ард түмний дэмжлэгийг авч, үнэний дуу хоолой болох хүчтэй өрсөлдөгч гэж үзэн намайг цагдан хорих ажиллагааг зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Монголын нийгмийн өнөөгийн хөгжлийн түүхийг бичсэн олон сайхан эгэл жирийн намын гишүүдийг би хэзээ ч буруутгахгүй ээ. Гагцхүү намын толгойд байгаа шударга үнэний дүр эсгэгч, монгол төрд олон жил “хувалз” мэт шигдсэн, амьдралдаа “нэг ч амбаар барьж үзээгүй”, “нэг тамхи ч ширхэглэж” үзээгүй мөртлөө тэрбум, тэрбум төгрөгийн хадгаламж, олон давхар байр сууцтай болсон, үнэтэй машин тэрэг хөлөглөсөн, жирийн хөдөлмөрчдийн бүтээсэн өнөөгийн нийгмийн баялагыг өөрсдөө хувааж идсэн, авлигаар албан тушаалд хүрсэн “тэдгээр” нөхдийн эсрэг л би тэмцэх гэж УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа билээ. “Эрүүгийн зохиомол хэргийн зохиол”-ыг бичиж, яллахдаа гаршсан зарим хүмүүсийн эсрэг би өөрийн хүсэлтээрээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөн, шударга ёс, хууль цаазын үнэн мөнийн дэнс хэрхэн ажиллахыг хүлээн жирийн иргэний хувиар шалгуулж байгаа.
Харамсалтай нь, намынхаа эгнээнд байтугай, УИХ-д ч шударга үнэний дуу хоолой байлгахыг хүсэхгүй байгаа МАН-ын одоогийн удирдлага Азийн ардчиллын бэлгэ тэмдэг гэгдсэн Монгол Улсад “шоронгоос” сонгуульд өрсөлддөг шинэ үзэгдлийг бий болгож байна. Энэ бол зөвхөн миний эрх чөлөөг боомиллоод зогсохгүй, Хан-Уул дүүргийн 127 мянган иргэдийн сонгох эрхэнд халдаж, Монголд ардчиллын үнэт зүйлсийг устгаж, хэлмэгдүүлэлтийн шинэ зохион байгуулалтыг XXI Зууны Монголын хөрсөнд нутагшуулахыг санаархаж байна...
Ж.Эрдэнэбат
/2020.06.12/
Шүүх намайг барьцааны 10 тэрбум төгрөг байршуул гэсэн шүү дээ. Ганцхан хүнд тийм их мөнгө байхгүй. Би 10 тэрбум төгрөг гаргаж өгөх нь битгий хэл сонгуулийнхаа сурталчилгаанд 10 сая төгрөг зарцуулах гээд үйлээ үзэж байна. Шүүхийн байгууллагын түүхэнд ийм их хэмжээний мөнгө байршуул гэсэн тохиолдол байхгүй юм билээ. Анхнаасаа намайг цагдан хорих зорилготой байсан. 10 тэрбумыг байршуулах хувь хүнд битгий хэл банканд ч хэцүү шүү дээ.
Засгийн газрын 256 дугаар тогтоолыг буруу гаргасан гэж намайг буруутгаж байгаа. Засгийн газрын тогтоолыг яаж гаргадгийг мэргэжилтнүүд, хуульчид сайн мэднэ. Хуулиараа дараагийн УИХ-ын гишүүд сонгогдтол би гишүүн хэвээрээ. Гэтэл УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг үл харгалзан ийм шийдвэр гаргасанд би төдийгүй өмгөөлөгч, прокурорууд гайхаж байна. Би УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигч. Миний тэр төрийн тусгай хамгаалалт өнгөрч. Гэхдээ хоёр том хуулийнхаа, хоёр бүрэн эрхийн заалтыг зөрчиж буйд гайхаж байна.
Би юунаас нь айх вэ. Монголын төрөөс нэг га газар ч хулгайлаагүй, төсвийн мөнгө идээгүй. Яалт ч үгүй улстөржсөн үйлдэл. 10 тэрбум төгрөг байршуул гээд байршуулж чадахгүй болонгуут цагдан хорих болсныг улстөржиж байна гэж ойлгохоос өөр аргагүй. Цагдаагийн байгууллагаас надтай холбогдоогүй. Наашаа гарсан сураг дуулдсан. Цагдаа нар наашаа ирж шатахуун үрээд яах вэ. Би өнөөдөр өөрөө очно. Би УИХ-д хоёр удаа сонгогдсон, Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Би хэзээ ч Сэлэнгийнхээ ард түмэнд худлаа ярьж, итгэлийг нь алдаж үзээгүй.
М.Энхсайхан
/2018.04.09/
Улс төр нь хаана яваа, хууль эрх зүй нь хаана яваа нь улам бүр мэдэгдэхгүй бантагнаж байгаа энэ цаг үед цочирдмоор нэг үйл явдлын гэрч бид бүгд болчих юм. Төв талбай дээр нэг хэсэг хүмүүс “Оюутолгойн гэрээгээр сор залав”. Уламжлалаа хадгалья гэвэл энэ явдлын дараачийн алхам нь хүн, малын амиар тахил өргөх явдал юм. Тахил өргөх ажлыг хууль хяналтын байгууллагаар гүйцэлдүүлэх гэсэн мэт үйл явдал ар араасаа өрнөх шинжтэй. Ялангуяа “Дубайн гэрээ” гэгчээр баривчилгаа хийж, мэдүүлэг авч байгаагаа зарлах нь Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг эрмэлзэж байгаа бодлогод яавч сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой юм. Оюутолгой төсөл Монгол Улс ардчилал, зах зээлд шилжсэнээс хойш хэрэгжсэн анхны цор ганц мегатөсөл юм. Буруу зөв ойлгох зүйл зөндөө бий. Энэ талаар миний бие мөн ч олон бичиж, ярьж, олон ч хариуцлагатай хүмүүст захидал бичиж байж билээ. Ойрмогхон болж байгаа үйл явдлаас санаа зовинож Оюутолгойн төсөлтэй холбоотой зарим нэг зүйлийг зориуд хэлэх нь зүйтэй санагдаж байна. Нуулгүй хэлэхэд ойлголтоо нэг мөр болговол дээр дооргүй буруу улс төржих нь татрах боловуу гэж горьдсных. Болгооно уу.
Оюутолгой төсөл ажиллаж эхлэхийн тулд хөрөнгө оруулалтын болон хувьцаа эзэмшигчдийн гэсэн хоёр төрлийн том гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээнүүд өөрчлөгдөөгүй. Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан эдгээр гэрээг өөрчлөөгүй. Засгийн газар дээр ийм асуудал яригдаагүй. Оюутолгой төсөл дараачийн шатны хөрөнгөө босгож, зардал гаргаж, үр ашигтай ажиллахын тулд Санхүүжилтийн төлөвлөгөөгөө Дубайд гарын үсэг зурсан байдаг. Оюутолгой төсөлд Монгол Улс 34 хувийн оролцоотой бөгөөд тэрхүү оролцоог Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хэрэгжүүлэгч байгууллага нь “Эрдэнэс МЖЛ” юм. Тэр нь санхүүжилтийн төлөвлөгөөгөө батлахын өмнө Засгийн газраас зөвшөөрөл авсан хэрэг. Бүх зүйл Засгийн газрын эрх зүйн чадамжтай орчинд хийгдсэн бөгөөд Үүнийг нь “Дубайн гэрээ” хэмээн цоллож төслийн анхны хөрөнгө оруулалтын гэрээг үндсээр нь өөрчлөөд хаясан мэт хоосон улстөржүүлэх нь популист улстөрчдөд л хэрэгтэй зүйл байх. Үнэн гэж байдаг бол тогтоогдоно биз ээ. Засгийн газар хийж байсан ажлаа нууж хааж байсан зүйл байхгүй. Нотолгоо нь тухайн үедээ ил болгож байсан Дубайд үзэглэсэн “ОТ-н далд уурхайн бүтээн байгуулалт,санхүүжилтийн төлөвлөгөө”-г zasag.mn сайтаас татаж та бүгдийн хүртээл болгож байна. Дараахь холбоосоор үзнэ үү. https://paxmongolicadotorg.files.wordpress.com/2018/04/ot2-business-plan.pdf
Б.Бямбасайхан
/2020.04.27/
“Оюутолгой” төсөл эдийн засгийн хувьд ямар ч байсан үүргээ гүйцэтгээд байх шиг. Харин монголчуудыг хагалж, улстөржүүлж, талцуулахын тухайд “Оюутолгой”-н гэрээ маш муу гэрээ юм байна. 2009 онд юу болсныг би мэдэхгүй л дээ. Эдийн засгийн болон улс төрийн шийдвэрийн процесс өөр байдаг юм байна. 2013-2015 онд Засгийн газар улс төрийн бүхий л шийлдвэр, үйл хөдлөл бүрээ нээлттэй хийсэн бол арай л бага хэл ам дагуулах байсан биз. Зөвхөн хууль, журмаа дагах нь хангалтгүй юм байна. Илүү ил тод, нээлттэй байх ёстой юм байна.
Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлын хэсэгт “… Та нар бизнесийн зарчмаар тооцооллоо бод, манай талд ашигтай байдлаар ажлаа хий, харин улс төр нь миний ажил…” гэж үүрэгдсэн. Ажлын хэсэг бол даалгавраа сайн гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Улс төр нь харин болоогүй л байна. Парламентын гишүүдэд, олон нийтэд ойлгуулж чадаагүй. Үүнээс болоод зөвийг буруутгаад, цагааныг харлуулаад байгаа мэт харагдаж байна.
С.Баярцогт
/2019.11.14/
“Оюутолгой гэрээг байгуулж, төсөл эхэлсний 10 жилийн ойг төр засгийн зүгээс ч, Оюутолгой компани ч тоосонгүй. Үнэндээ Оюутолгой гэрээ бол Монголын эдийн засагт, Монголчуудын хувьд түүхэнд тэмдэглэх том үйл явдал болсон. Тухайн үеийн Засгийн газар, УИХ-д баяр хүргэх ёстой гэдгийг бид дахин хэлмээр байна. Бид цаг хугацааны алтан боломжийг ашиглаж энэхүү том төслийн хөрөнгө оруулалтын гэрээр байгуулсан. Хамтарсан ажлын хэсэг ажиллаж 2009 оны гуравдугаар сарын 31-нд хоёр тал албан ёсоор тохиролцож байсан. Үүнээс хойш Засгийн газар, УИХ-аар хэлэлцсэний дараа Оюутолгой гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Миний хувьд Оюутолгой Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ойтой давхцан 500 гаруй хуудастай товхимол гаргасан. Оюутолгойн гэрээ бол С.Баяр, С.Баярцогт нарын гэрээ биш, энэ бол Монгол Улсын Засгийн газрын гэрээ юм. Оюутолгойн гэрээг амжилттай хэрэгжүүлэх нь үе, үеийн Засгийн газрын ажил. Гэрээ байгуулах, гэрээг хэрэгжүүлэх нь өөр, өөр асуудал. Дахин хэлэхэд, миний бие Оюутолгой гэрээг байгуулахын төлөө авлига хээл хахууль авч байгаагүй. Цаг хугацааны шалгуур бүгдийг харуулна.
Оюутолгойн гэрээг байгуулах багийн дэд ахлагч, Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан гурван гишүүний нэгнийх хувьд гэрээтэй холбоотой асуудлаар цогц мэдээллийг өгөх нь зүйтэй гэдэг үүднээс энэхүү товхимлыг гаргасан. 2009 онд уг ХөОГ-г хийж байх үед урт хугацаанд нэг мөр зохицуулах хуурь эрхзүйн болон улс төрийн орчин, нөхцөл нь бүрдээгүй байсан. 2010 онд Сангийн сайд, 2015 онд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа миний бие Ашигт малтмалын тухай хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг санаачлан УИХ-аар батлуулж, хувь эзэмшилгүйгээр АМНАТ /Роялти/-ыг нэмэгдүүлэх зарчмаар шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Монголын тал “Оюу толгой” ХХК-ийн тодорхой хувийг заавал эзэмших ёстой гэсэн тогтсон сэтгэлгээг даван туулж уг төслөөс хүртэх Монголын талын бодит өгөөжийг чухалчилбал дээрх зохицуулалтын дагуу татвар болон АМНАТ-аар өөрийн өгөөжийг 53 хувиас буулгахгүйгээр үл барам нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагч талтай ХөОГ-ний дагуу хэлэлцээр хийсний үр дүнд төслийн үргэлжлэх хугацаанд нэр мөр тогтвортой шийдэх боломжтой.
Сэтгэгдэл ( 14 )
Бурхан минь ард түмний амьдрал муу байгаа нь үнэн билээ. Энэ хүмүүс монголын төлөө 2 үгүй сэтгэлээр зүтэгсэн юм байна. Тэгээд бодит үр дүн яагаад сөрөг гараад байна вэ. Бид цөөхүүлээ эвтэй байх юмсан. Гэвч энэ нь хэрэг хийсэн, улсад том хохирол учруулсан бүрийг уучил гэсэн үг биш юм. Хуулийн өмнө бүх хүн тэгш байгаасай. Ажлаа зөв хийж буй төрийн өндөр албан тушаалтанууд олон байгаасай. Ард түмний амьдралыг дээшлүүлж, улс орноо хамгаалж, шүүхийн тогтолцоог шудрага, нээлтэй байлгаж чадаж байгаа гэсэн үг шүү.
Бүгдийг нь толгойг тасла. Төрд заларчихаад хулгай хийдэг эд хэн бэ! Ард олон жирийн иргэд мөрөөрөө амьдарч ядуу ч гэсэн итгэж хөдөлмөрлөж байхад энэ хүн хогууд үр хүүхдүүдэд минь өвөг дээдсээс хайрлхж хамгаалж ирсэн идэх хоолоор тоглодог хэн бэ!
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм
Цаг хугацаа үнэн зөвөөр шүүх байхдаа... гэхдээ хайран нас...
Т,ДАВААням ХӨЛСНИЙ бичээчээ ЭХ ОРНОО худалдаж АРД ТҮМНЭЭ шулж мөлжсөн болон АВИЛГА авсан ХҮМҮҮС -ииг ХАМГААЛЖ бичих нь ямар УЧИРТАЙ ВЭ? их МӨНГӨ ӨГСӨН ҮҮ.????????????????
Энэ Т.Давааням гэж нохойг угждаг байсан хулгайчууд шоронд ороод амиа тавиж байна даа. Чамайг бас шалганаа. Гэмт хэрэгтнууд гишгэх газаргуй!!!
Баярцогт оо чи Оюутолгойн гэрээг хийхдээ яах гэж10 сая долларийн хахуул авсан. Нөгөө талд ашигтай эх орондоо ашиггүй гэрээ хийсан. Өөрийгээ хятадын иргэн гэсэн шүүдээ. Их идэх гэдсэнд халтай гэдэг. Гоншигнохгүй ялаа эдэл, хөрөнгөө хураалга. авгайнхаа шуналыг дар
BAYARTSOGT LALAR KHUWIDAA OYUTOLGOYTOY U*NDUR DUNTEY GEREE BAYGUULCHIKHAAD NUUGAAD , BAS UNDUR UNETEY ORON SUUTSNUUD AWCHIKHAAD UKHTLEE GURIIGEED BAYSAN BAYNA , PIZDA
Эрдэнэс ТТ-н захирал Ариунболд /ж,мөнхбатын хүн/, Ганхуяг /аюурсайханы/ нарын нүүрсний хулгай, бас нүүрсний гэрээний хэрэг юу болсон бэ....таг болох чинь...
edgeer humuus bidnii sain saihan amidrah bolomjiig hulgailsan
Za ene barij ohrih yal shiitgelch medeej ehnii eelj,odoo ednuusiin ulsad irgeded uchruulsun hulgailsan mungu tugrug baylagiig yaaj butsaaj tuluuleh hohiroliig baragduulah gedeg tomoos tom asuudal baina,barag baragduulah nas ednuusd uldsen uu chadah uu gedeg asuudalaa hurdan shiid ugui bol ah duus hiuheduud ni hariutsah bolnodo,ali ulsin huuli ugtaa bugd ijilhen baidag yum
Эд нар хулгай хийж болохгүй гэдгийг мэдээгүй бяртай байсан үеийнх нь яриа байна одоо хулгай хийсэндээ харамсаж байгаа байлгүй одоо энэ чухал биш харин хулгай хийхийг мөрөөдөж суугаа хүн байгаа бол төрийн хууль хатуу үйлчилээд эхэллээ шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.
Hulgaich nar yalaa l avch bn sh dee
Hulgaich gedeg ug oilgodoggui baas yumaa chi