Цар тахлын үед ҮНЭГҮЙ ОФФИСООР СТАРТАПУУДАА ДЭМЖИВ

2020 оны 07 сарын 21

COVID 19-ын цар тахлын улмаас бизнесүүд тэр дундаа стартапуудын хувьд тогтворгүй байдал, хөрөнгө санхүү, нөөцийн хүнд байдал үүсэн бий болж буй энэ цаг үед “Стартап Маркетинг Спэйс” ХХК нийгмийн хариуцлага, үйл ажиллагааны үндсэн зорилгын хүрээнд бизнесүүдээ дэмжих, бойжуулах зорилгоор #FreeDesk хөтөлбөрийг 2020.07.07-нд нээлттэй зарлаж өнөөдөр шалгарсан гарааны бизнес эрхлэгч залуучуудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр тус хөтөлбөрт шалгарсан гарааны бизнес эрхлэгч залуус бизнесийн үйл ажиллагаагаа явуулах иж бүрэн үнэгүй оффистой болж улмаар зөвлөх үйлчилгээ авч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бие биенээ дэмжин ажиллах, харилцан туршлага солилцох, түншлэх боломжууд нээгдэх юм.

#FreeDesk хөтөлбөрт нийт 31 стартап бүртгүүлснээс 14 бизнесийг сонгож СМС төв/coworking/-т 40 хоногийн турш ажиллах боломжийг олгож байгаа юм.  Уулзалтын үеэр шалгарсан баг хамт олны төлөөллүүд хоорондоо танилцаж, бизнесийн онцлог, цар хүрээ, асуудал бэрхшээлээ чөлөөтэй ярилцаж үзэл бодлоо солилцож, мөн энэ цаг үед нүдээ олсон хөтөлбөрийг зарлаж стартапууддаа бодит дэмжлэг үзүүлж байгаа СМС-ийн хамт олонд талархаж байна гэдгээ онцлон илэрхийлж байсан нь багийн нөхдөд ч урам зориг өгч байлаа. Одоогийн байдлаар СМС төв дээр 17 Стартап компани бойжиж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд ийнхүү 31 компани болон өргөжиж нэгэн дээвэр дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боллоо. Энэ дашрамд цар тахлын хүнд үед бизнесүүд бие биенээ дэмжин хамтран ажиллаж, хамтдаа даван туулахыг уриалж байна.

#SMSCenter #SurviveTogether #Supporteachother #Startuplife #Staysafe #coworking #Startupecosystem 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top