2020 оны 2 дугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн байна.
НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ.
Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсны дагуу ийнхүү 2 дугаар улирлын буцаан олголтыг олгож эхэлж буй юм.
Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:
1. Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх
2. Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх
3. Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх
4. Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.
Сануулахад, долоодугаар сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны зургаадугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,087,473 баримт хамрагдсанаас:
5 сая төгрөгийн 4
3 сая төгрөгийн 29
1 сая төгрөгийн 286
100 мянган төгрөгийн 2711
30 мянган төгрөгийн 26,926 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 38313344.
Супер азтан тодорсон. Супер сугалааны дугаар 84204283.
Сэтгэгдэл ( 0 )