
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаар ярилцсан байна. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас энэ оныг “Дэлхийн ургамлын эрүүл мэндийн жил”-ээр зарласантай холбоотойгоор газар тариалангийн салбарт хор хөнөөл үзүүлдэг царцаа болон эрвээхийн нүүдэл зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хамтран ажиллахаар болжээ.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей-аас 2021 оныг “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо”-ны жил болгон зарласантай холбогдуулж Монгол улсын хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэх, шинээр томоохон хэмжээний хүлэмж олноор барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )