Х.Баттулга, Н.Энхбаярын хоршил эхлэв үү

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 27

Манай Ерөнхийлөгч төмөр замын ажилтай танилцах ажлаар тун ойрхон зайтай очдог талаар Өмнөговь даяар л ярих юм билээ. Ерөнхийлөгчийн албан ёсны мэдээллийн сайтад мэдээ нь заримдаа гарна, хааяа бол нийтлэхгүй өнгөрдөг юм болов уу даа. Ер нь тэгээд өөрийнх нь дур шүү дээ. Харин өнгөрсөн баасан гарагт ТВ9 телевизийн мэдээгээр “Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа” гэсэн мэдээ гарч байх юм. Мэдээг нь харахад Ерөнхийлөгч өөрөө цуг яваагүй бололтой. МАХН-ын дарга Н.Энхбаяр хүү Э.Батшугарын хамт ажилтай нь танилцаж, албаны хүмүүсийг нь дагуулаад явж байгаа дүрс болж гарч байна лээ. Ажлын талбар дээрээс Н.Энхбаяр “Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ард түмнийхээ итгэл, хүндлэлийг хүлээж сонгогдоод ажиллаж байхдаа энэ төмөр замын бодлогын тухай шийдвэр гаргах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж байсныгаа санаж байна. Тэр үед бас олон талаас нь бодож байгаад өргөн царигтай төмөр зам барих нь зүйтэй гэсэн ийм бодлого гаргаж байсныгаа зөв байсан байна гэж бодож байна. Энд өргөн царигтай төмөр зам барьж байгаа юм байна. Хамгийн чухал нь энэ бол Тавантолгой гэсэн зургаа орчим тэрбум тонн нөөцтэй ордоос нүүрсийг тээвэрлэж Гашуунсухайтаар дамжуулж урагшаа зах зээлд гаргах, Сайншандаар дамжуулж урагшаа болон хойшоо гаргах ийм бодлоготой явж байгаа дэд бүтцийн маш чухал обьект дээр бид ирээд байна” гэж ярьжээ. Мөн “Тийм учраас төмөр замын ажил чухал. Тавантолгойн өмчийн хэлбэрийг өөрчлөх асуудал ч гэсэн чухал байна. Гэхдээ үүнийгээ яаралтай хийх шаардлагатай. Үүнийг монголчууд хийж чадна гэж би итгэж байгаа. Монголчууд өнөөдөр энэ төмөр замыг барьж байгааг харахад төмрийг нь оросоос авч байгаа юм байна. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж чадах болов уу гэж бодож байна. Тийм учраас яаралтай Засгийн газраас төмөр замын төмрийг үйлдвэрлэдэг үйлдвэр барих хэрэгтэй. Ашгүй дэр модыг нь цементээр монголчууд үйлдвэрлэж байгаа нь сайн байна” гэжээ. 

УИХ-ын дарга, Ерөнхий сайд салбарын сайдууд гээд улстөрчид төмөр замын ажилтай танилцаж л байлаа. Шийдвэр гаргах түвшний хүмүүс ажил хэрэг дээрээ ойлголцохын тулд хамтарч ажиллах бол байх зүйл. Харин Ерөнхийлөгчийн урилгаар МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр очиж байгаа нь анхаарал татаад байгаа юм. Өнөөдөр төрд ямар нэгэн албан тушаалгүй хүн шүү дээ. Түүний удирдсан нам ч хоёр сонгууль дараалж УИХ-д нэг л суудалтай явж байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг заалт оруулснаас хойш Н.Энхбаяр бүр ч тоглоомын тойргийн гадна гарчихаад байсан юм. Гэтэл Ерөнхийлөгч төмөр замын ажлыг очиж үзээч гэж урьсан аж. Төмөр замын асуудлаар Н.Энхбаярын сэтгэгдлийг хэлүүлэх шаардлага байсан байх. Манай Ерөнхийлөгчийн хувьд төмөр замын асуудлаар нэлээд хэл аманд орж байсан хүн. Өөрийн зөв гэдгийг нотлох, энэ талаар Н.Энхбаяраар үг хэлүүлэх нь урт хугацааны бодлогод нь ашигтай. Бас Тавантолгойн өмчлөлийг өөрчлөх шаардлагатай талаар ч экс Ерөнхийлөгч дэмий нэг хэлээгүй болов уу. 

Хамгийн гол нь Н.Энхбаяр, Х.Баттулга нар хамтдаа байна шүү гэдэг мэссэжийг олон нийтэд, бусад улс төрийн намуудад энэ явдал өглөө. Хойтон жил Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Хуулиараа УИХ-д суудалтай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг. Одоо харагдаж байгаагаар бол МАН, АН, МАХН гэсэн гурван намын төлөөлөл л парламентад бий. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд АН-ын даргын "сунгаан"-д нэлээд анхаарал хандуулж байгаа гэдэг яриа гарсан байна лээ. УИХ-д сонгогдоод байгаа АН-ын гишүүд ч Ерөнхийлөгчийг тулсан үйл ажиллагаа явуулах нь ойлгомжтой болсон. Нэгдүгээрт, Х.Баттулгын хүн гэгддэг “бидон” хэмээх Д.Ганбат УИХ-ын дахь АН-ын “бяцхан” бүлгийн дарга болсон нь тохиолдлын хэрэг биш. Нөхцөл байдлыг ч гартаа авч байгаагийн илэрхийлэл юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн хувьд АН-аас нэр дэвших мандатаа өвөртлөхийн тулд зөвхөн намын удирдлагыг авах нь хангалтгүй. Хажуугаас АН-ын жолоог Х.Баттулгын талд зүгээр өгөх сонирхол өнөөдөр С.Эрдэнэ хийгээд бусад оройлогчдод байхгүй. Хилийн цаанаас Ч.Сайханбилэг бичсэн захидалдаа ч энэ талаар нэлээд зүйл хэлсэн байна лээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэхдээ “Х.Баттулгыг сөрж өрсөлдөнө” гээд зарлаж байлаа. Шүүхээр орж ял шийтгүүлээд байгаа С.Баярцогт, Да.Ганболд, М.Энхсайхан нарын тойрон хүрээлэгчид энэ бүхний бурууг Ерөнхийлөгчтэй холбож тайлбарлах байдал хавтгайрсан. Араас нь Э.Бат-Үүл, Д.Сосорбарам нарын ардчилагчид ил цагаан эсэргүүцэх боллоо. “Нэг ардчилал”-аар овоглодог Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нар таатай хандана гэж үү. “Сайн ах”, “Мүүнчин” гэх зэрэг хочуудыг нь чухам Х.Баттулгын зүгээс гаралтай гэж итгэдэг тойрон хүрээлэгчидтэй хүмүүс шүү дээ. 

Ийм үед АН-ын удирдлагыг гартаа авч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч намын “хөл”-ийг хүссэнээрээ удирдана гэж итгэхэд хэцүү. АН бол МАН шиг удирдлагадаа дуугүй захирагддаг нам биш. Үүний зовлонг өнгөрсөн дөрвөн жилийн С.Эрдэнийн жишээ батлана. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хувьд нэгэн цагийн хаан, өнөөгийн ганцаардсан эх оронч Н.Энхбаярын дэмийг авна гэдэг том зүйл. МАХН мэндэлсэн цагаасаа хойш л МАН-ыг сонгуулиар номхруулах хамгийн супер зэвсэг болсон юм. 2017 оны сонгуулиар МАХН л Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа хоёр шатлалтай болгосон. Хэрэв С.Ганбаатар МАХН-аас нэр дэвшээгүй өрсөлдөөн явагдсан бол эхний тойрог дээр М.Энхболд ялаад гараад ирэхийг байг гэх газар байгаагүй шүү. Дээрээс нь С.Ганбаатар М.Энхболдод луйвардуулсан гэж боддогоо битүү хатуу байдлаар хэлж л байлаа. Тэгэхээр МАХН-ын хувьд ирэх жилийн сонгуульд зориулсан амбиц байж л байгаа. Гэхдээ Н.Энхбаярыг сонгуульд дэвшүүлдэхгүй, С.Ганбаатар өөрийнх нь хэлснээр Ерөнхийлөгчийн сонгуульд явахгүй бол энэ намаас өөр харуулчих “гялгар” хүн харагдахгүй байгаа юм. Харин хэнийг нэр дэвшүүлж угсаа гарал нэгтэй гэгддэг МАН-ынхаа саналыг хэдэн хувиар хуваах вэ гэдэг асуудал бол тусдаа сэдэв. Түүний тунг нь зөв тааруулахын тулд Х.Баттулгад МАХН хэрэгтэй. Энэ л хоёр Ерөнхийлөгч ойртох болсон шалтгаан байж байж болох талтай. 

Энэ хоёр хүн хоршиж нийлэх болсон нь зөвхөн сонгуультай холбоотой биш байж болно гэсэн бас нэг таамаг байна. Тэр бол тэдний дундын дайсан болох Ц.Элбэгдорж юм. Н.Энхбаярыг МАН-аас зайлуулсан тэр хүнд ажлыг М.Энхболд хийсэн. Үүнийг нь тэр өнөө хүртэл мартаагүй нь үе үе цухалзаад байдаг. 2016 оны сонгуулиар “60 тэрбум”-ын гэх бичлэг задрахад Н.Энхбаяр “Би М.Энхболдын хоолойг зүүдэндээ ч танина” гэж байлаа. Хожим тэр “60 тэрбум”-ын дуулиан тасрахгүй явсаар МАН-д тогтсон М.Энхболдын ноёрхлыг У.Хүрэлсүх түлхэн унагаасан. Ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэггүй байсан бол амжилт олох байсан эсэх нь ч эргэлзээтэй шүү. УИХ-ын даргыг парламентын гишүүдийн олонхоор огцруулж болдог хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж өргөн барьж байлаа. Н.Энхбаярын хоёр дахь дайсан нь мэдээж, Ц.Элбэгдорж. Энэ хүн л түүнийг хэлмэгдүүлж “оймсыг нь гозойлгосон” гэдэгт тэр эргэлздэггүй. Олон ч удаа энэ талаар ярьж байсан. Одоо Ц.Элбэгдоржийн “хонгилдох” цаг нь болсон бол тэр оролцохгүй өнгөрнө гэж үү. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Авлигатай тэмцэх газарт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэх баримтыг өөрийн биеэр аваачиж өгч байлаа. Түүнийх нь үр дүн гарахгүй бол олон нийтийн дунд худалч нэр зүүх болно. Тэгээд ч Ц.Элбэгдоржийг тэр, түүнийг Ц.Элбэгдорж ил далд чимхсээр олон жил өнгөрч байна. С.Баярцогт, М.Энхсайхан, Да.Ганболд нар ял авлаа. Ч.Сайханбилэг ирвэл шууд баривчлагдах мэт л байгаа. Э.Бат-Үүл, Д.Эрдэнэбат нарын шүүх хурал хүлээгдэж байна. Б.Хурц тэргүүтэй хүмүүс ял авчихсан. Дараагийн бөгөөд хамгийн хүнд жингийн хүн нь Ц.Элбэгдорж байж таарна. Ардчилсан намыг нэгэн цагт толгойлж, хамтарч сайн, муу зүйл хийж явсан хүмүүсээс тэр л үлдсэн. Түүнд ойртохын тулд тэр олон нийтийн хамгаалалтгүй болох нь чухал. Нийтээрээ нулимж жигшсэний дараа ял асуувал ард түмэнд таатай байна шүү дээ. Чухам энэ ажил хангалтгүй байсан болохоор л Н.Энхбаяр баривчлагдсаныхаа дараа хайрлагдаж, нам нь 2012 оны сонгуульд УИХ-д бүлэгтэй болж байсан юм. Тэгэхээр одоо Ц.Элбэгдоржийн хийсэн үйл лайг цоллож эхлэх цаг болсон байж мэднэ. Үүнийг хамгийн сайн хийх хүн бол Н.Энхбаяр. Гэх мэтээр таамаглаад байвал олон зүйл бий. Ирэх өдрүүд л харуулах биз ээ. 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 58 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.64) 2020 оны 08 сарын 31

Жонхуу бол ТТ-ГС төмөр зам амжилтгүй болсны цорын ганц хариуцлага хүлээх хүн мөн. Гадныхны бууны нохой.

0  |  0
Ган(146.99.237.103) 2020 оны 08 сарын 30

Баттулга уриагүй байх өө. Өөрөө л дурандаа очоо биз. \nОдоо энхбаярын үг ямар ч үнэ цэнэгүй болчихоод байхад тэрийг нээх урьж аваачих ямар хэрэг байгаан. \nОдооны зарим улстөрчид энхбаярын жишээг харцгаа. Бас энхболдын жишээг харцгаа. Өөрсдийгөө мөнхөд хаан байх юм шиг бодож, бөгс долоогчдоор хүрээлүүлж, хууль их зөрчиж, аэр хүндээ нэгэнт алдвал энхбаяр шиг өрөвдөлтэй ирээдүй хүлээж байгаа шүү

0  |  0
Зочин(103.212.119.29) 2020 оны 07 сарын 29

Элбэгдоржид ойртох зам гэж бодож бна.Удахгүй Эби юм сонсох байлгүй.

0  |  0
Ц.Нямдоржийг баривчи(64.119.21.127) 2020 оны 08 сарын 30

Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь сэм хэрэг үүсгэж 10 гаруй хавтаст хэрэг бэлэн болгосон хүн чинь нөгөө хятадын тагнуул, мэнгэт Ц.Нямдорж шүү дээ. Ц.Нямдорж л Хууль зүйн сайдын хувьд Цагдаагийн даргад баривчлах команд өгч 300 гаруй цагдааг илгээсэнг Н.Энхбаяр мартаагүй биз. Юм ээлжтэй байдаг.

4  |  0
Mgl(66.181.177.143) 2020 оны 07 сарын 29

Ajil xiij chaddaggyi, amdralaa aldsan xeseg xymyys ooroosoo deer amdarch bgaa xyn bolgonoo xardaj, xaraaj bx shig bn. Ard tumen gej nerlej boloxgyi shyy ed nariig. Odoogiin zalyys bol teneg xymyys bish. Tsag xygatsaanii daraa xen xen be geed l garna. Yaran dygnelt xiix xereggyi

0  |  0
Иргэн(66.181.161.18) 2020 оны 08 сарын 30

Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо болж байх шив.

1  |  0
иргэд олон түмэн(122.201.22.59) 2020 оны 08 сарын 04

Элбэгдоржийг залхтал ярьлаа одоо болоо юм биш үү?асуудал ярьж хариуцлага тооцох цаг болоогүй гэж үү?харин энэ үед өнөө муу С.Эрдэнийг орхигдуулаж гомдоох бийдээ.

1  |  0
Zocsin(66.181.161.68) 2020 оны 07 сарын 29

Ginhene uvaigui shunaltai 2 durak helheldej ehelleedee..Ene Jenkod odoo mongolchuud itgehee boliloodoo..21 ond buugaad shoronruu marsh boljdee..Ene 2 ijil tuuhtei boljee..Elbegee bol jinhene eronhiilogch baisan.baih ch bolno doo..

1  |  2
Зочин(182.160.0.217) 2020 оны 07 сарын 28

Бат - Үүл ерөнхийлөгчид нэр дэвших тухай ярих л юм бол шорон явах юм байна л даа. Нэг удаа вангадчихья, хэрэв \n С.Ганбаатар МАХН -аас дэвшвэл баталгаатай ялна. С.Ганбаатар монголын ерөнхийлөгч болох нь өвгөн Энхбаярт хэрэгтэй байлгүй дээ.

0  |  1
Энхбаяр, Женк энэ тэ(139.5.216.223) 2020 оны 07 сарын 29

Энхбаяр, Женк энэ тэр хамаагүй ээээ!! Хамгийн гол нь Монголыг тонон дээрэмдсэн, гадны гар хөл болж Ард түмнээ үгиүрүүлсэн хүнд хүнд гэмт хэргүүд үйлдээдц ял завшиж яваа ХҮЗҮҮГҮЙ, ГОМО Сайханбалаг, Эрдэнэтийн 49 залгих гэсэн Д.Эрдэнэбат, Хурц, 51% хуссан Ганзориг, Батхүү мэтийн БУЗАР новшнууд шоронд явж насаараа суух ёстой !!!!

11  |  0
Иргэн(202.9.40.27) 2020 оны 07 сарын 28

Тэд хүний санаанд багтамгүй их мөнгө хөрөнгөөрөө энэ аюулаас гарна гэж дэндүү гэнэн сэтгэж байж магадгүй. Луйварчид одоо бүх арга чаргаа хэрэглээд ч ялаас хашаа ч мултрахгүй. \n

0  |  0
Иргэн(202.9.40.27) 2020 оны 07 сарын 30

Н.Энхбаяр төрийн булхайтай бүхнийг мэдэж байгаа, энэ булхайг илэрүүлэх, яаж засаж заларуулах арга замыг ч мэдэж байгаа цорын ганц хүн. Булхайтай бүхнийг хийсэн хулгайч нар түүнээс сүнсээ зайлтал айхаас аргагүй. Х.Баттулга энэ хүнтэй нийлснээр Монгол хожно уу? гэхээс алдах юм өчүүхэн ч байхгүй. \n

16  |  0
Зочин(150.129.142.79) 2020 оны 07 сарын 30

Энхбаяр Баттулга 2 чинь хүзүүгүй хүүрииг бодвол их юм хиисэн байх шүү

13  |  0
иргэн(66.181.160.11) 2020 оны 07 сарын 28

энэ тѳр засаг нэг нэгнээ барьж тасдаж хаядаг махны машин болжээ.уг нь бурууг ялгалгүй цээрлүүдэг бвал таарна,кэндүүлж болохгүй,хэтрүүлж болохгүй

0  |  0
Д(103.5.142.232) 2020 оны 07 сарын 29

Монгол улсын урд зүгийн хилийн заагийг нэг бүрчлэн хянан шалгах хэрэгтэй боловуу. Сүүлийн үед сонин мэдээ сонсогдох боллоо.

1  |  1
Зочин (64.119.21.17) 2020 оны 07 сарын 28

Энхбаяр гуай ч нэг их юм бүтээж амжаагүй л хүн дээ Гэхдээ түс тас зоримог зантай Ярих юм байсан юм блгүй дээ Зөвлөлдөх юм бсан бхо

1  |  0
зочин(150.129.143.37) 2020 оны 07 сарын 28

та нар сэтгэгдэл бичих гэж хоорхий доо. ямар ч ядруухан юм бичдэг юм бэ зайлуул. тархины тураалд орсон , шал тэнэг амьтад .\n

0  |  1
зочин(150.129.143.37) 2020 оны 07 сарын 28

юун суртэй юм бэ, очоод узээ л биз, солиотой юм бичиж бх юм.

0  |  0
Оөлө(66.181.185.142) 2020 оны 07 сарын 29

Энхбаяр, Баттулга 2 ядаж уурхай ухаагүй юм даа

5  |  0
zochin(202.126.88.204) 2020 оны 07 сарын 29

huzuugui hulgaichiig tsaazalj bj shudraga es togtono

3  |  0
Govsh(66.181.178.194) 2020 оны 07 сарын 27

Novsh

0  |  0
6666(220.121.136.155) 2020 оны 07 сарын 28

хүн хогнууд нийлжээ

0  |  1
Замчин(202.21.108.15) 2020 оны 07 сарын 29

Naad battulgiin chini hamaaral buhii heden company naana chini zam barij bgaa gej bodoj bn. Suuld bas Enhbayariin company orj irsen l bhgui yu uur yun deer ch ed nar ashig sonirhol niilehgui.

1  |  4
Зочин(64.119.22.70) 2020 оны 07 сарын 28

Таарсан тал шуудайнууд нийллэж байгаа юм байна монгол улсын хөгжлөөс хойш татсан хүн бол Энхбаяр ЕС УИХ дарга Ерөнхийлөнч гээд бүх бүх өндөр албыг хашсан юу ч хийгээгүй өөрөө л баяжсан энэ нийлэлт цаг хугацаа нотлоод өгнөө авгай хүүхэд нь бид нарын толгой дээр суух юм гэсэн бас Баттулга авгай хүүхдүүд бас еөрөнхийлөгч болох юм байгаа биз манайд хууль бичигдээдгүй болохоос шинэ баячуудын хүүхдүүд албан тушаалыг нь замгамжлах юм байна

3  |  5
Zochin(150.129.141.161) 2020 оны 07 сарын 28

Maidar tusul gj bgd ulsaar tusliign batluulchla. tumur zamaas ashig xiixgui bn gj bxguide naimaachin xun

1  |  3
Жамба(66.181.161.9) 2020 оны 07 сарын 28

Энэ үнэн

1  |  2
bn(150.129.142.89) 2020 оны 07 сарын 28

ardchilaliin amin sunsiig taslagch Elbegdorjiin gai ueiin ued mongold min dahin buu garaasai!

3  |  1
ш(64.119.20.183) 2020 оны 07 сарын 30

түүхэнд хамгийн хулгайч алуурчин луйварчин ерөнхийлөгч бол яах арггүй удам муутай хүзүүгүй элбэгдорж үеийн үед энэ хийсэн хэрэгтэйгээ муу нэртэйгээ булшлагдана

9  |  2
Монгол Минь (103.212.118.208) 2020 оны 08 сарын 30

Зарим хун нэг нь их мэдэмхийрч Энхбаяр еронхийлогчийг доош хийгээд солиорч гэнэ, Баттулга Маш зов хунээ сонгосон Байна, Энхбаяр оноогийн Монголд улсад ус агаар лугаа хэрэгтэй хун шуу дээ, 1000 Илжигдоржоос илуу хэрэгтэй хун, харааны ч гэсэн хун торхтэй байгаа биздээ, Монголд 1000 Илжигдорж байгаад хэрэггуй

13  |  2
Mongoliin ard tvmen(122.201.22.51) 2020 оны 07 сарын 28

hol ochij huts hog deer ochij hevt

0  |  2
ф(66.181.160.24) 2020 оны 08 сарын 30

элбэгээдээ алтаар хөшөө босгоод бүгдээрээ сөгдөж мөргөх цаг ирнээ өөрийн бодолгүй харанхуй хар масс шоу пиарт хэрхэн автсанаа яс мах цусаараа төлж ойлгоод энийг хийнэ

3  |  6
1(43.242.243.218) 2020 оны 08 сарын 30

АН Баттулгийг ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй байх хэрэгтэй

3  |  2
mglhuu(82.233.228.208) 2020 оны 07 сарын 28

hun itgel unemshileeree bodlogoo todruulj yavdag amitan, Enhbayariin esprit-ees Battulgad avah zuil ih baigaa ni damjiggui

1  |  1
монгол улсын иргэн(66.181.161.49) 2020 оны 07 сарын 28

Хаха..Н.энхбаяр одоо ч яригдах яригдах тусам энэ хүн Ц.элбэгдоржоос илүү Монголд хэрэгтэй хүн хийснээрээ Ц.элбэгдоржоос илүү.Ц.элбэгдоржоос дутуу ганц зүйл нь хошгируулж чадаагүй .чадаагүйн хүчинд сул үедээ ч ингэж илүү харагддаг байж болох.Ардчилсан нам ял авсан хэдээр дутав гэж тэд ардчилсан нам биш.ял авсан ял авах ёстой Ц.элбэгдорж мэтийн хүмүүс ардчилал гэдэг үгийг надад лав утгагүй тэд өөрийгөө хамгаалах зэвсэг шиг ашиглах гэж хэрэглэдэг

3  |  3
Kdk(98.204.176.20) 2020 оны 07 сарын 28

Elbegdorj arai udaan shuugeed bnuu

0  |  1
Bosoo huh mongol(202.126.90.124) 2020 оны 08 сарын 30

Enhbayar gedeg shunaliin divtei hor nairuulagch suvuu amid bsissn tsagt mongol uls hezee ch uudluhgui.Tuuniig dald ortol mongol maani sunuh biidee.

2  |  1
Mongol yal(202.126.88.174) 2020 оны 07 сарын 28

Battulga iin chanar tanigdaad l bn da odoo ene huntei nuhurluh hun ch barag l oldohgui l boluu da

2  |  1
Монгол(192.82.72.108) 2020 оны 07 сарын 29

Ардчилалын лидер гэгдэх хүмүүс бүгд баригдлаа даа. Шинэ засаглал айсуй

3  |  0
Hero(66.181.189.200) 2020 оны 07 сарын 27

Manai Xon gil don

1  |  0
Зөнөгөвгөн(192.82.72.108) 2020 оны 07 сарын 28

Ерөнхийлөгчийн засаглал Монголд хэрэгтэйг ойлгосон хүмүзс байна

0  |  1
Дамбадорж(192.82.72.108) 2020 оны 08 сарын 30

Хойд хөршийн бодлого аль алинд нь таалагддаг. Ер нь мхэнхи Монголчууд орсуудад таатай ханддаг нь нууц биш

1  |  1
ЗОЧИН(150.129.140.129) 2020 оны 07 сарын 30

ЭХ ОРНЫ ТОМ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЯАГААД ХАМТАРЧ БОЛОХГҮЙ ГЭЖ. ОДОО УЛЁТӨРИЙН ХҮЧНИЙ ХАРЬЦААГ БОДОЛЦОХГҮЙ БОЛ МАН ХЭТРЭЭД ДЭГЛЭМ ТОГТОХ НЬ. МАН-Д ЗАСГАА ӨГЛӨӨ.ҮҮНЭЭС ИЛҮҮ ЭРХ, ДАРХ ӨГЧ ҮЛ БОЛНО.

7  |  1
(66.181.168.131) 2020 оны 07 сарын 28

Gants baigaa mongol hun shuudee

3  |  2
Зочин(89.45.6.250) 2020 оны 08 сарын 30

Муугийн гай олонд, могойн цус тэнгэрт гэж үг бий. Олон муу нийлэхээрээ юу болох болоо?

1  |  1
gangiin uildver(202.70.37.34) 2020 оны 07 сарын 27

zub. tumuruu hailah heregtei. bold tumur eruu gol huder gadgsh gargaj duuslaa.

2  |  0
?(202.9.46.26) 2020 оны 07 сарын 30

Зөөө зөө зөө АН 200000 300000 гишүүнтэй л гэдийн одоо мань мэт нь тэр намдаа байгаа үгүйгээ мэдэхгүй л байна. АН-ы анхны зорилт нь юу байсын бэ гэхээр төрөөс иддэг тусгай хангамжтай дарга нарыг зайлуулаад хүн болгон ард болгон сайхан амьдарна сайхан амьдруулна гэсэн л зорилготой байсан. Гэтэл одоо ямар сайхан амьдрал хаа байнаа тэр чинь. Хулгай хийхгүй худвалдаж луйвардахгүй бол гишгэх газар олдохгүй болцон доо. Энэ бүх хар барааныг ардчиллаар далимдуулж эрх мэдэлд хүрсэн Ц.Элбэгдорж салга саарал солиот Со өмхий амт Баабар нарын зэрэг хулгайч луйварчид л хийсэн дээ. \n

6  |  3
(66.181.168.131) 2020 оны 07 сарын 27

Agaa garch ireed bidniigaa jargaana gesen

0  |  0
Зочин(64.119.18.87) 2020 оны 07 сарын 27

Н.Энхбаяр одооо МАХН-ын даргын албан тушаалаа Намынхаа залуучуудад өгч улс төрийн дараагийн нүүдлээ ухаалаг хийх хэрэгтэй дээ МАХНамд чадалтай залуучууд олон бий шүү

1  |  0
Зочин(66.181.176.179) 2020 оны 07 сарын 27

АН яагаад ч сэргэхгүй Сэргээхийн тулд эрс шинэчлэл нурах хүртэл нь байсаар нураасан хүмүүсээсээ салж эрс шинэчлэл хийх АН 1989 оноос хойшх үйлдэл үндэсгүй мод л шүү дээ

3  |  0
zochin(192.82.64.120) 2020 оны 07 сарын 28

Enhbauar odoo boliooooo

2  |  2
AN IRGEN(103.26.193.141) 2020 оны 07 сарын 28

BATTULGA ODOO TUMEND NUURGUI BOLJ BGA NI MEDEGDEJ BN AN-S SONGOGDSON CH BUGD ESREG YAVAAD L BAHDALTAIGAAR UNAGAH BHDAA ODOO HURELSUH BAS ZAIGAA AVAAD BGA L SURAG BN LE DE

1  |  4
Иргэн(192.82.75.121) 2020 оны 07 сарын 30

Хамтраад ажиллаж яагаад болохгүй гэж? Битгий хагаралдуулах гээд бай!

12  |  1
Su ah(202.179.27.87) 2020 оны 07 сарын 28

Цаазын ялыг сэргээж Элбэгдорж дээр турших цаг айсуй.

7  |  2
Зочин(66.181.161.104) 2020 оны 07 сарын 28

Юун гэр байхав дээ. Дан гадны нохойнууд. Манай гудманд л төрцгөөсөн нь үнэн. Хоол л өгвөл тэд хаашаа ч дагаад явахад бэлэн.

3  |  1
Zochid(202.126.88.202) 2020 оны 07 сарын 28

Ekc yurynhiilugchid tur niigen” buteen baiguulaltiin heregt oroltsoh ni ali ch orond baij l bdg sh de. Uund tsochood suid bolood baih yu bgaa yum! Surjigneed.

1  |  2
иргэн(103.9.90.130) 2020 оны 07 сарын 28

Баттулга Ерөнхийлөгч Н.Энхбаярын дэмжилгийг хүсч байгаа бол их л доошилждээ чааваас . .Н.Энхбаярыг дагана гэдэг нохойн замаар орно гэсэн үг ийм хүнийг аль болох улс төрөөс хол байлгавал олны нуруу амрахсан . Энхбаярын өшөө хорсолыг тайлах хүн нь Женко болж таарлаа харамсалтай

2  |  11
Mongol(64.119.17.24) 2020 оны 08 сарын 30

Geriin nohoi chonotoi niilj de!

6  |  7
Top