ХААН Банкны тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан 2007 оноос эхлэн “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг уламжлал болгон жил бүрийн хавар зарлаж, амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ. Харин энэ жилийн хувьд дэлхий дахинд тархаад буй цар тахалтай холбоотойгоор ийнхүү намар зарлаж байна.
Сурлагын амжилт, нийгмийн идэвх оролцоогоор үеийнхнээ үлгэрлэн манлайлж буй, сурах хүсэл тэмүүлэл дүүрэн, нэгдүгээр курст элсэн орох шилдэг 60 сурагчийг Монгол орон даяар нээлттэй сонгон шалгаруулж, тэтгэлэг олгодог нь их, дээд сургуульд суралцах амьдралын томоохон гараагаа санхүүгийн хувьд санаа зоволтгүй эхлэх боломжийг нь бүрдүүлж өгч буй юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд өнөө жил ХААН Банк Сангаас 2020 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, 2020-2021 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р курст элсэн суралцах эрхийн бичгээ авсан нийт 60 оюутныг 21 аймаг болон Улаанбаатар хотын бүх дүүргээс шалгаруулах бөгөөд сургалтын төлбөрийн тодорхой хувийг олгоно.
Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн сурагчид материалаа 2020 оны 7-р сарын 27-ны өдрөөс 8-р сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл орон нутгаас материалаа бүрдүүлэн өгөх бол өөрийн аймаг, суманд байрлах ХААН Банкны салбар, тооцооны төвүүдэд, хэрэв Улаанбаатар хотоос материалаа бүрдүүлэн өгөх бол ХААН Банк цамхагийн 1-p давхрын ресепшнд өгөх боломжтой. Мөн цахимаар ЭНД дарж анкет бөглөж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны лавлах 1800-1917 утсаар холбогдон авна уу.
Бүрдүүлэх материал:
Сонгон шалгаруулалтыг тусгай комисс томилогдон 2 үе шаттайгаар явуулах бөгөөд 2020 оны 8-р сарын 27-ны өдөр шалгарсан 60 оюутны нэрсийг ХААН Банкны албан ёсны сошиал сувгууд, www.khanbank.com вэбсайт болон өдөр тутмын сонинд зарлах юм.
ХААН Банк Сан боловсролын салбарт бодитой хувьд нэмрээ оруулж, өнгөрсөн 13 жилийн хугацаанд оюутны тэтгэлэгт хөтөлбөрт нийт 1,800 гаруй шилдэг оюутныг хамруулж 2 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.
Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...