-Шинэхэн парламентыг хариуцлага нэхсэн, ажлын үр дүн шаардсан дөрвөн жил хүлээж байна-
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 65 суудал авч, ялалт байгуулж байсан МАН-ынхан энэ удаагийн парламентын ээлжит сонгуулиар 62 суудал авч, өмнөх ялалтаа бататгасан. Өөрөөр хэлбэл, иргэд тэр хэрээр эрх баригч намд итгэл хүлээлгэсэн гэхэд болно. Нөгөө талаараа УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрэлдсэн шинэхэн парламентыг юу, юунаас илүү хариуцлага нэхсэн, ажлын үр дүн шаардсан дөрвөн жил хүлээж байна.
Тэгвэл шинэхэн парламентад 62 суудал авч, олонх болсон МАН-ыг өнгөрсөн парламентын 65-ын бүлгийнхээ “балаг”-ийг давтах вий гэх битүүхэн болгоомжлол, хардлага олон нийтийн дунд байгаа юм. Учир нь, өнөөгийн эрх баригч намынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн эрхийг барихдаа эрх мэдлийн төлөө өөр хоорондоо хөлөө жийлцсэн, парламентад сонгогдсон гишүүд нь албан тушаалаа ашиглаж төсвийн мөнгөнөөс "хумсалсан", хүчин хийгээд танхайн гэмт хэрэгт холбогдсон зэрэг олон асуудалтай байлаа.
Энэ намд ердөө дөрөвхөн жилийн дотор УИХ-д сонгогдсон түшээд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж иргэдийнхээ халаасанд хүртэл “гар хүрсэн” гашуун сургамж ч бий. Тэр хэрээр тэдэнд итгэх олон нийтийн итгэл суларсан нь ч үнэн билээ. Эрх баригч намд итгэх иргэдийн итгэлийг сулруулсан гол хүчин зүйл бол иргэдийн амьжиргаанд хамгийн их дэм болдог Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “УИХ-ын гишүүн” гэх албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан МАН-аас сонгогдсон гишүүдийн тоо арван хуруу хол давсан явдал юм. Тэд эхнээсээ АТГ-ын үүдийг сахиж, шүүхийн танхимд гэм буруугаа дэнслүүлж суугаа нь үүнийг гэрчилнэ.
Харин МАН-ыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, дахин олонх болоход намынх нь дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэсэн олон нийтийн дэмжлэг гол үүргийг гүйцэтгэсэн гэж тайлбарлаж болох. Иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэсэн шиг шинэхэн парламентад МАН-аас сонгогдсон 62 гишүүнд ч итгэл хүлээлгэж, тэр хэрээр хариуцлага нэхэх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, тэдний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийг нь ажиж дүн тавих нь дамжиггүй юм.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын "толгойлсон" шинэ парламент ээлжит бус чуулганыг энэ наймдугаар сарын 17-ны өдөр хуралдуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ нэн шаардлагатай гэж үзсэн есөн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр болсон байна. Тодруулбал, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Түүнчлэн Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргаад байна.
Сэтгэгдэл ( 6 )
Ail ger yimuulj ur huuhed unchruulsen yanhan avgaichuud olon baigaa shyy TerMunkhtsetseg geed bas neg buduun shar avgai nemegdlee
Aimgiin zasag darga nar chin 2 sat uldsen geed tenderiin tsavchaag hiih shig bolj bna daa.
baigaliin baylagaa heden ger bulees abmaar baina zeeliin huug tultal buulgamaar baina
Ажил хийхгүй бол Хүрэлсүх Оюука 2 улс төрийн тавцангаас ч арчигдах боломжтой. Яана даа э/з-ын мэдлэг маруухан товарищууд Моншолыг маань залах нь дээ
Үхсэн энэ 4 жил турж үхэлгүй тусгаар улс хэвээр үлдэж чадвал дээдийн заяа юун эд нараас юм горьдох үхэж байсан үхэр Монголчууд бидний заяа юм даа
УИХ-д сонгогдсон түшээдээс чинь түмний булай болж байгаа гишүүндээ хариуцлага тооцмоор юм даа. Гэр бүлээс гадуур бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд ордог Нямбаатар гишүүндээ хуулийн хариуцлага хүлээлгэхгүй бол өсвөр насны охи д бузарлагдаж гүйцлээ шүү. Төрийн түшээ ингэж явах нь зөв үү???