АН-ын Их хурал аравдугаар сарын 16-нд болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 04

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит XVI хуралдаанаар Үндсэн дүрмийн дагуу өмнөх удирдлагуудыг чөлөөлж, дараагийн дарга сонгогдох хүртэл намын даргын эрх, үүргийг Ц.Туваанд шилжүүлсэн билээ. УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намынхаа Үндэсний бодлогын хорооны ээлжит XVII хуралдааныг зарлаж, МҮЭСТО-нд зохион байгууллаа. Хуралдаанд Үндэсний бодлогын хорооны 200 гаруй гишүүн оролцсон бөгөөд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа танхимын хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.

Тус хуралдаанаар ээлжит сонгуулийн үр дүн, Дотоод сонгуулийн хорооны  шийдвэр, АН-ын Их хурлын тов зэрэг  асуудлыг хэлэлцсэн. Үндсэн дүрмээр Үндэсний бодлогын хороо нь АН-ын Их хурлыг товлох ёстой бөгөөд цар тахал болон удахгүй болох орон нутгийн сонгууль зэрэг цаг үеийн  нөхцөл байдлыг харгалзан дараах шийдвэрийг гаргасан байна.

Үүнд, намын даргыг сонгох сунгааг орон нутгийн сонгуулийн дараа зохион байгуулах, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн ротаци буюу нөхөн сонгуулийг орон нутгийн сонгууль болсноос хойш 90 хоногийн дотор зохион байгуулах, намын Их хурлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр товлон хуралдуулах зэрэг шийдвэрийг гаргажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.154) 2020 оны 08 сарын 04

Сайн уу\nНамайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nБуцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна\nБид 5000-5000.000 доллар эсвэл евро санал болгодог\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг\nБид танд дараахь газарт туслах боломжтой:\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээлийн\n* Ипотекийн зээл\n* Мөн бусад газрууд .....\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
matilda(197.234.221.154) 2020 оны 08 сарын 04

Сайн уу\nНамайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nБуцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна\nБид 5000-5000.000 доллар эсвэл евро санал болгодог\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг\nБид танд дараахь газарт туслах боломжтой:\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээлийн\n* Ипотекийн зээл\n* Мөн бусад газрууд .....\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
ДАШ(66.181.188.167) 2020 оны 08 сарын 04

АМЖИЛТ ХҮСЬЕ. ЭНЭ УЛС ОРНОО НЭГ ӨӨД НЬ ТАТАХ АРГА УХААН ГАРГААЧ.

0  |  0
Top