Ийн ярих, бичигдэх цаг тун ойрхон мэт. Ардчилсан нам амь тавих уу гэдэг асуултад хариулт өгөх хүн цөөн байна. Зарим нь “Юу хуцаад байгаа юм бэ” гээд өөдөөс орилоод босч ирэх биз. Гэхдээ хатуу үнэнтэйгээ Ардчилсан намынхан нүүр тулах цаг боллоо. Улс төрийн хоёр удаагийн сонгуульд лидерүүдтэйгээ хамт тонгоруулсан энэ намынхан өөрсдийгөө Монголын хоёр том намын нэг гэж ярих эрхгүй болж ч мэдэх хүндхэн цаг хугацааг туулж байгаа юм. Ардчиллын төлөөх үзэл санаатай намууд нэгдэн Ардчилсан намыг байгуулснаас хойшх түүхэнд анх удаа ингэтлээ тэдний нэр хүнд шороотой хутгалдаж байна. Монголын ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангуулах гэхээсээ илүү амин хувийн ашиг сонирхлын үүднээс намдаа хандаж ирсэний хар гай. 2016 оны сонгуульд З.Энхболдоор ахлуулсан эрх баригч Ардчилсан намынхан сонгуульд орж парламентад есөн суудалтай болтлоо ялагдаж, З.Энхболд намын тамгаа С.Эрдэнэд шилжүүлж байв. Тухайн үед Ардчилсан нам нүүрээ угаасан мэт харагдсан ч үнэн чанартаа З.Энхболд өөрийн эрх мэдлээ Шонхор фракцийнхаа С.Эрдэнэд шилжүүлсэн нь ард түмэн бүү хэл намынханд нь таалагдаагүй.
С.Эрдэнэ бол З.Энхболд шүү дээ гэдэг хардлага саяын сонгуульд ялагдах хүртэл байсаар байлаа. 2020 он. УИХ-ын сонгууль Ардчилсан намын хувьд маш хариуцлагатай сонголтыг хийлгэх мөч байсан. Гэсэн ч Ардчилсан намд гомдсон ард түмэн тэдэнд итгэл үзүүлсэнгүй. Сонгуульд ялагдал хүлээсэн С.Эрдэнэ намын тамгаа Ц.Туваанд хадгалуулчихаад алга болов. Ц.Туваан гэдэг чинь С.Эрдэнэ. С.Эрдэнэ гэдэг чинь З.Энхболд л шүү дээ.
Мэдээж сонгуульд ялагдсан намын нийтлэг дүр төрхийн хүрээнд намаа шинэчилнэ гэсэн “алиалагч” нар гарч ирдэг жамаараа гарч ирэв. Ардчилсан намын “алиалагч” нарыг дотор нь гурав ангилж болно. Нэгдүгээрт, намаасаа урвагсад буюу МАН-ын хашаанд гэрээ барьж сонгуульд орсон Л.Болд, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нарыг дагасан Ардчилсан намынхан. Хоёрдугаарт, баас хатавч өмхийгээ тавихгүй гэдэг ахмад үеийнхэн. Э.Бат-Үүл, С.Ламбаа гээд хөврөх нэрс үргэлжилнэ. Гуравдугаарт, сэлэмтэй нялх Сэнгүмүүд буюу залуу үеийн төлөөллийнхөн. Даанч ард түмэндээ итгэл үнэмшил төртөл, өөрсдөд нь итгэх хэмжээнд үнэлэгдээгүй байгаа “бяцхан” алиалагчид байна.
Залуу үеийн алиалагчдад мэдээж шинэ тайз хэрэгтэй. Тэдний шинэ тайз нь тайзнаасаа буух дургүй ахмад алиалагчидтайгаа тайзаа булаацалдах явдал. Шинэ үеийн салхи савир гээд олон юм ярьдаг ч үнэндээ тэд жулдаж байгаа юм. Насаараа Ардчилсан нам нэрийн доор амьдрал ахуйгаа тэтгэж ирсэн ах нарынхаа залинаас гарч чадахгүй хамтдаа тайзан дээрээ өнхөрч байна. Аргаа барсан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ бие даагч С.Жавхлан, О.Баасанхүү нарыг намаасаа нэр дэвшүүлээд ч өөдөө нар үзсэнгүй. Энэ удаагийн сонгуулийн Ардчилсан намын сүүлчийн сум нь Р.Амаржаргал байлаа. Цагтаа Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргалын хувьд нам дотроо харьцангуй нэр хүндтэй гэгддэг ч ард түмэн С.Эрдэнэ, Р.Амаржаргалаар солиод ямар ч өөрчлөлт гарахгүйг мэдсэн тул аль алийг нь бүр парламентын босгоор алхуулсангүй.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчтэй ойлголцож чадалгүй сонгуульд орсны гайгаар бараг ялагдал хүлээсэн гэх утга бүхий зүйл ярина лээ. Үүнээс үзэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгад Ардчилсан нам маш үнэтэй капитал хэвээрээ байна гэж харж болохоор. Х.Баттулгын туйлын ганц сонирхол нь мэдээж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Зургаан жил үргэлжлүүлэн Ерөнхийлөгчөөр суучихаад тэтгэвэртээ гардаг юм байгаа биз дээ. Нэг их нууж хаагаад байх юмгүй үнэн. Гурван жилийн хугацаанд бие биенээ ойлгож чадаагүй намынхан ойлголцоно гэдэг угаасаа худлаа байсан.
Ардчилсан намыг үнсэнд хаясан шалз шиг хаяж явсан Шинэ намыг үндэслэгчдийн нэг болох Л.Болд, Ж.Батзандан нар нэг их гоё уриа лоозон, Монголын ардчилал яриад Ардчилсан намын хаяанд тугаа хатгахаар мэрийж эхлэв. Намын нэр өөр ч үзэл баримтлал нэг гэсэн шүү юм яриад Ардчилсан намын шинэчлэл яриад гарч ирнэ, тун удахгүй. Өө, бүр Л.Болд нь Ерөнхийлөгчийн зөвлөх болсон байна билээ. Ерөнхийлөгчийн зөвлөх болсон юм бол Ардчилсан намын хаалгыг саваад гарсан тэрбээр өшигчөөд буцаж орж ирж байна гэсэн үг.
Ардчилсан намын сортой сортоотой гэснүүдийг нь сонгууль далимдуулан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шоронд хорив. Түүний өмнө М.Энхсайхан аавынд заларсан. Араас нь Б.Хурцаар үргэлжилэн Ц.Элбэгдорж гээд хүйтэн хонгилд хөлөө жийх хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэх.
Монгол Улсад Ардчилсан нам гэж байлаа. Тэр намыг байхад улс арай ч ийм байсангүй. Одоо харин байгаа үгүйг нь намынх нь гишүүд мэдэхтэй үгүйтэй ижил хэмжээнд очсон нь Монголын ардчилал гэхээсээ илүүтэй одоогийн нөхцөлд Монголын улс төр дэх хүчтэй сөрөг хүчин үгүй болсон нь шууд уншигдаж байгаа юм. Монгол Улсад болсон болоогүй 37 нам үйл ажиллагаагаа явуулж байна. Сонгууль бүрт намын дарга нь нэр дэвшиж өвдөг шорооддог тэр зам руу Ардчилсан нам орчихсон гэж бодохоор дэндүү харамсалтай.
Ардчилсан нам гишүүд, дэмжигчдийнхээ муугаас бус намын уураг тархи болж явсан хүмүүсийн увайгүй эрх мэдэл, албан тушаал, эдийн шунал нь намаа ахарт цацсан шагай мэт хэд хэд хэрчиж, дор бүрнээ вангийн хэргэм хүртэх гэсэн ухвар мөчид амбицаас нь болж улс төрийн тавцангаас арчигдах гэж байна. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно гэдгийг дахин тодотгоё. Энэ сонгуульд нэр дэвших эрхээ олж авахын тулд сонгуульд нэр дэвшигчийг бүх гишүүдийн санал асуулгаар тодруулна гэдэг намын дүрэмдээ удахгүй өөрчлөлт оруулна. Эс бөгөөс одоогийн Ерөнхийлөгчийг намынх нь гишүүд дэмжин сонгуульд дахин өрсөлдүүлнэ гэдэг тийм ч амар биш. Тэр утгаараа дээрх намын дүрмийн заалтыг авч хаян, Х.Баттулгын үгийг сонсох, түүний үгийг дагах хэмжээний намын даргатай байх нь зайлшгүй. Тиймээс аймаг, сум, дүүрэг, нийслэлийн намын хороодын дарга нар мэдээж тэр чигээс тавигдаж таарна. Цаашлаад Ардчилсан нам нэг хүний нам болж Н.Энхбаяр шиг тахин шүтэгддэг ганц дарга нь тэр хүн байх уу гэдгийг харах цаг тун удахгүй.
“Монгол Улсад Ардчилсан нам гэдэг нам байлаа” хэмээн хэлэгдэх, эс хэлэгдэхийн заагт Ардчилсан нам зул болон бөхөх, гал болон дүрэлзэхийг харах цаг тун чиг ойртож байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 25 )
Худлаа гэж хэлэлтэй биш. Эрх баригч МАН аас ялгараад баймааргүй нүүрэндээ нүүрстэй, гуяндаа гурилтай нөхөд болж хувирлаа. Удахгүй бүр байхгүй болж мэдэх нь. Болдог бол МАН АН хоёроос эхлээд бүх намыг тарааж гишүүнчлэлтэй шинэ намууд байгуулаад сонгуульд орох зам үлдлээ.
Хог хулгайч оффшорчид гэмт этгээдүүдийн нам далд ор.

Элбэгдорж ба түүний өмхий унгаснууд бичжээ.