“МИК Холдинг” ХК 2020 оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Монголын Хөрөнгийн Биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр олон нийтэд цахим сүлжээгээр дамжуулан нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • 2020 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар нийт активын хэмжээ 2019 оны мөн үетэй харьцуулахад 1.0%-иар өссөн бол олон улсыг хамарсан цар тахлын нөлөөллөөр нийгэм, эдийн засагт бий болсон нөхцөл байдал, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс шалтгаалан компанийн цэвэр ашиг буурсан үзүүлэлттэй байна.
  • “МИК Актив Хорин Хоёр ТЗК” ХХК, “МИК Актив Хорин Гурав ТЗК” ХХК нийт 2975 зээлдэгчийн орон сууцны зээлийг худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаснаар компанийн нийт багцын хэмжээ 0.7%, нийт активын хэмжээ 1.0%-иар тус тус нэмэгдсэн бөгөөд оны сүүлийн хагаст 2 удаагийн хэлцэл хийхээр төлөвлөн ажиллаж байна.
  • Нийт  өөрийн  хөрөнгийн  хэмжээ  нийт  хөрөнгийн  6.1%,  нийт зээлийн  хөрөнгийн  багцын  хэмжээ  85.8%  болон  шинээр  гаргасан  “Өэлүн”  бондын  хэмжээ  нийт хөрөнгийн 19.2%-ийг тус тус бүрдүүлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top