Г.Занданшатар: Ээлжит бус чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр, хэрэгжилтийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 11

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2020.08.10/ Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.

Тэрбээр энэ үеэр УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд нээлтийг хийж, Засгийн газрын 2024 он хүртэлх төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэнэ. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамаардаг бөгөөд эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ зохион байгуулалтын томоохон шинэчлэлтийг хийх шаардлагатай байна. Энэхүү зорилгыг биелүүлэхэд Дэлхийн Банктай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top