Ардчилсан намаас нийслэлийн намын хорооны хурлаа өчигдөр /2020.08.12/ зарлан хуралдуулав.
Хурлаар аравдугаар сард болох нийслэл, орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох асуудлыг хэлэлцжээ. Харин хурлын үеэр нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн нь гэнэтийн шийдвэр байв.
Иймд намын дүрмийн дагуу хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдавааг томилсон байна.
Д.Пүрэвдаваа нь Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч юм. Тэрээр 2012, 2016 оны дүүргийн ИТХ-д олонх, 2012 оны нийслэлийн ИТХ-ын сонгууль, 2013, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудад үнэмлэхүй ялалт байгуулж байсан чадварлаг боловсон хүчин.Намын удирдлагатайгаа үл ойлголцон нэгэн үе намаасаа хөөгдөх хүртэл арга хэмжээ авахуулж байсан хэдий ч нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намаас хамгийн олон ялалтыг дүүрэгтээ авч чадсан сайн менежер юм.
Д.Пүрэвдаваа нь 2012 онд Нийслэлийн Засаг даргын орлогч, 2012-2017 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн болого, агаарын бохирдлын асуудал хариуцсан Зөвлөхөөр ажиллаж байсан.
Нийслэлийн Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Пүрэвдаваа нь улс төр болон төрийн ажлын туршлагатай Ардчилсан намын лидер гишүүдийн нэг юм.
Сэтгэгдэл ( 20 )
Даргадаа баяр хүргэе.АМЖИЛТ ХҮСЬЕ
Hiisen buteesen heleh ugtei mundag shuu.ajild n ulam ih amjilt jusie
Zuw hun tomilogdjee. Amjilt
Таныг дэмжиж байна. Энэ сонгуульд хамтдаа ялна шүү\n
ajliin amjilt ail urh bur nam ebseliin terguun shudraga ard irgediinhee tuluu ajillaj baij amjiltand hureh est hicheegeeree tirch gesen hariutslagatai alba
eb negdel setgel zurhee zoriulj namiin dotooddoo uurchlult hiigeese
Баяр хүргэе. Амжилт
Ажлын ѳндѳр амжилв хүсье.Баяр хүргэе
Amjilt
Amjilt xuseye
bayr hvrgeyee sain hvniig dewshvvlj bganbn\n
chadwarlag zaluu\n
jinhene uls turch hvn dee amjilt
mash hurdan zohion baiguulaltaa hiigeed yalaltiin tuluu uragshaa
өө за болждээ. амжилт залуу минь.
баяр хүргэе ээ. Туршлагатай нэр цэвэр, мундаг удирдагч хүн. ажилт хүсье
Мундаг хүн шүү дээ
Сайн шийдвэр байна
bas neg Erdenee shude
Нэг авилгалч нөгөөдөө суудлаа өгөхөөр АН-д ямар өөрчлөлт гарах билээ. Энэ нам ингээд дууслаа.