Волгоградад болсон дэлбэрэлтийн улмаас 13 хүн шархаджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

ОХУ-ын Волгоград хотод энэ сарын 10-нд томоохон дэлбэрэлт болжээ. Волгоградын шатахуун түгээх газарт болсон дэлбэрэлтийн улмаас 13 хүн шархадсан байна. Тэдний дөрөв нь гал сөнөөгчид байсан ба шархадсан хүмүүсийг түлэнхийн тасагт яаралтай хүргэжээ.

Дэлбэрэлтийн давлагаа дөрвөн метрийн өндөрт хүрсэн гэв. Шатахуун тээвэрлэдэг машин шатаж, дэлбэрэлт болсон талаар албаныхан ярьжээ.

Дэлбэрэлт болсон шатахуун түгээх газар руу таван түргэн тусламжийн машин очиж ажилласан байна. Шархадсан хүмүүс бүгд 30-аас дээш насныхан байв. Тэдний зарим нь хөнгөн гэмтэлтэй тул эмнэлэгт очихоос татгалзаж байсан бол онцгой байдлын албаны машины жолооч эрэгтэйн биеийн байдал хүнд, сэхээнд байгаа гэнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top