Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.08.12) болж, хуралдаанаас Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулах шийдвэр гаргав.
Үйлдвэрийн газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т “бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зэргийг тусгасан зорилтыг хангахад гол дэмжлэг үзүүлнэ.
Манай улсад 62 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг үйлдвэрлэдэг гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )