Сүхбаатар дүүргийн шилдэг сурагчид 50 хувийн хөнгөлттэй үнээр “Ундраа” зусланг зорилоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

 

Зун цаг болоход  хүүхдүүд энд тэндгүй аялж, зусланд зугаатай мөчүүдийг өнгөрөөхийг хүсдэг ч тэр бүрий зусланд амраад байж чаддаггүй. Амьжиргааны түвшин доогуур амьдралтай хүүхдүүдийн хувьд зун зуслан явах нь  хоосон мөрөөдөл гэсэн үг.  Тэгвэл ерөнхий сайд С.Батболдын санаачлагаар дунд сургуулийн сурагчдыг “Ундраа” зусланд  тавин хувийн хөнгөлөлттэй амраах болсон. Энэ удаад Сүхбаатар дүүргийн бүх сургуулиудын шилдэг 1000 сурагчийг амраах болсноос өнөөдөр өглөө хоёрдугаар ээлжийнхэн Ундраа зусланг зорилоо.  Ерөнхий сайдын энэхүү санаачлаганд эцэг эхчүүд  баяртай байна. Учир нь  зуслангийн үнэ дор хаяж 90000-120000 төгрөгний үнэтэй байгаа өнөө үед энэхүү хөнгөлөлт нь тэдэнд маш их дэм болж байгаа юм.  Сурагчид долоо хоног амрах бөгөөд энэ ээлжний хүүхдүүдийг ирэхээр дараагийн ээлжний сурагчид “Ундраа” зусланг зорих юм байна.

Д.Яруу

Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top