Монголын төр энэ хүнд ямар нэгэн хэмжээгээр өртэй гэдэг нь тодорхой бололтой. Харин хэзээ, хэрхэн төлж барагдуулж дуусах вэ гэдэг сонин байна.
Ж.Батзандан 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний голлон турхирагчдын нэг ч гэсэн ял зэмгүй үлдэж чадсан. Ялгүй үлдээсэн хүн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэж хэлдэг хүмүүс захаас аваад бий. Ингээд сайн ахын ивээлд орсон тэрээр Ардчилсан намд толгой хоргодож, шударга үнэний баг өмсөн, найман жил УИХ-ын зөөлөн суудалд тухалсан. Ингэж явсаар тэр “Жалбасүрэнгийнхэн” гэж нэрлэж болмоор төрийн албаны ургийн модыг цэцэглүүлсэн юм. Түүний ах Ж.Батчулуун нь ХААИС-ийн Ерөнхий ректорын албан тушаалын төлөө өрсөлдөж, сонгон шалгаруулалтыг нь Их хурлын гишүүн дүү нь чамгүй удаан гацааж байлаа. Шалгаруулалтад тэнцээгүй ч “том” дүүтэй хүн учраас тус сургуулийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал болж чадсан байх. Өөр нэг ах нь болох Ж.Баатарчулуун гэж нөхөр ӨМӨЗО-нд суух Ерөнхий консулаар томилогдсон нь мөн л дүүтэй нь холбоотой гэгддэг.
Түүний тухай өмнөх консул болох Д.Мөнх-Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо “Төрийн албаны шалгалт өгч байгаагүй хүн. Ямар ч шалгуурт тэнцэж чадахгүй. Ийм нөхдүүд л төрийн албаны нэр хүндийг унагаж байна” хэмээн хэлж байлаа.
Ж.Батзандангийн бас нэгэн ах нь болох Ж.Батсүрэн нь Монгол, БНСУ-ын хамтарсан “Монсам” төрийн өмчит ХХК-ийн захирлаар ажиллаж байсан юм.
Ж.Батзандан, "босоо" Ганбаа нар Монголын ард түмэн Оюутолгойг нийтээр үзэн ядахад оройлон үүрэг гүйцэтгэсэн нөхдүүд. Тэгвэл энэ хоёр хүний эгч нар нь энэ компанид Монголын өөр хаана ч байхгүй цалин аваад ажил хийсэн болж байдгийг жирийн ард түмэн саяхнаас мэддэг болсон. Ж.Батзандангийн эгч Ж.Баттуяа нь Оюутолгой компанид Ерөнхий нягтлангийн алба хашдаг бөгөөд үнэхээр хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй хүн гэдгийг ойр тойрны ажилчид нь шивэр авир хийлцдэг. Тийм ч учраас эгчийнхээ албан тушаалыг хадгалж үлдэхийн тулд удирдлагуудыг нь Их хурлын индэр дээрээс шантаажилдаг байх. Түүнээс биш Оюутолгойн алдаа дутагдлыг үнэн зөвөөр нь олоод, ард түмний төлөө яваад байсан хэрэг биш аж.
Хүнийг хэн нэгний ах дүү болж төрснөөр нь гоочилж, муучлах тоогүй ч эднийхэнд албан тушаал ахидаг, томилогддог тогтсон нэг л аргыг хэрэглэж иржээ. Бас нэг ах нь болох Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн сонгуулийн дараа яамныхаа Дэд сайдын албан тушаалд томилогдсон. Тэрээр Сү.Батболдын тэргүүлж байсан хамтарсан Засгийн газрын үед буюу 2011-2012 онд Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газар (МТШХХГ)-ын даргаар ажиллаж байсан бол АН УИХ-ын 2012 оны сонгуульд ялахад “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байлаа. Сонин юм шүү, дүү нь болохоор Ардчилсан намын туган дор амиа хоохойлж яваад, намынхаа нөхдийг “Түгжилдээд” намаасаа хөөгдөнгүүтээ ШИНЭ нам гээчийг байгуулсан. Ярьдаг юм нь МАН-ыг муулах, том төслүүдийг гацаах байсаар иртэл төрсөн ах нь “гурван төрд нүүртэй” явсаар МАН-ын үед төрийн сайд болтлоо нэр дэвшээд явж байдаг. Түүгээр ч үл барам салбарын дэд сайдынхаа суудлыг голж байгаа сурагтай. Учир нь Сүхбаатар аймгийн МАН-ын даргын албан тушаалыг авахын тулд дээгүүр, доогуур хөөцөлдөөд эхэлсэн гэх. Мэдээж сайд хийж байгаа хүн аймгийн Засаг дарга болно гэхээсээ илүүтэй 2024 оны сонгуулиар тус аймгаас нэр дэвшиж, дүүгийнхээ ажлыг үргэлжлүүлэх санаатай байгаа биз. Асран хамгаалагч, албан тушаалд томилуулагч дүүд нь өнгөрсөн сонгуулиар ард түмэн дүн тавьчихсан учраас тэдний хамгаалалт суларсан нь ойлгомжтой.
Ингэж л төрийн албан дахь ургийн мод аль ч намын үед амь бөхтэй оршсоор, ахиж дэвшсээр байна. Монголын төр аль үедээ Ж.Батзандан хэмээх эх орончийн дүртэй ч ханцуйндаа түүнээ наймаалцаж, шударга үнэнийг дуу мэдэн орилдог ч булан тойроод хуудуутай явдлаар явагчид өр тавьчихсан юм, бүү мэд. Ямартаа ч аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг бол эдгээр ахан дүүсийн хувьд тэр нь аль хэдийнэ болчихоод, саваа халиад асгарчихлаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 15 )
Батзандан Болд Гүнбалай босоо Ганбаа Магнай бүгд худлаа гарууд 2.үзүүртэй зүүнүүд худлаа шаана хулгай шаана мөнгө шаана ямарч туйлбаргүй хаашаа ч савж мэдэх аюултай ноход
Батзандан Болд Гүнбалай босоо Ганбаа Магнай бүгд худлаа гарууд 2.үзүүртэй зүүнүүд худлаа шаана хулгай шаана мөнгө шаана ямарч туйлбаргүй хаашаа ч савж мэдэх аюултай ноход
би аль ч намын гишүүн биш Монголчууд яахаараа ингэж жалга довны үзэл гаргаж байдгийн болоо нэг их худлаа юу ч хийж чадахгүй тэгсэн мөртлөө хүн муулахдаа сайн гэдгийн яанаа нэг эх эцгээс гарсан хүмүүс насан туршдаа нэг үзэл бодолтой явахуу та нар боддоо ах дүү эгч нарчин амьдрал ажил хөдөлмөрөө үргэлж яриад л байна уу.Мэдлэг боловсролтой хүмүүс дэвшин ажил хийж болхоо байцан ямар ардчилсан орон бэ.
Шударга ёс ярисан ёстой зэвүүн худлаа пиздаа Одоо энэ муу малыг шалгаад байх ёстой байранд нь суулгах хэрэгтэй
Ах дүү нь хаана юу хийж байсан ямар хамаа байнааа
Эх орныхоо төлөө ард олныхоо төлөө дуугарч ардчиллын авилага хулгөй булхайг ил хэлсэн хүнийг ямар нэг байдлаар худлаа эх оронч гэх нэр зүүж орилолддог нь ч уг нь Ардчиллын Ардчилагчид л байдаг юм шиг санагддагийн.Ер нь энэ Ардчилагч нэртэй юм л бол ардчилал үхлээ хатлаа гэж хашгирдаг нөхдүүд өөрсдийн хийсэн хулгай булхайгаа ардчилал гэдэг үгээр хаацайлсаар байгаад ард олон АРДЧИЛАЛ ГЭЖ НЭГ МУУ ХАР ПИЗДА гэх болсон. Ардчилагч нэрт Э.Бат-Үүл, Ёрон амт Баабар,С.Баярцогт Ч.Сайханбалаг гээд олоон хулгайч нарын л амиа хичээсэн ажлын үр өгөөж дөө
Batzandan, Magnai, Gundalai gesen khudlaa garuud olon bainaa.
eh oronchiin unen tsarai zail
Төрийн алба нь төрөл садангийн алба болоод удаж байна шүү.\n\n\n\n\n\n
Batzandangaa zeejeeree hamgaalna, ene setguulchees hamaagui ondor yos surtahuuntai hun sho.\n
Ганц л юм хэлье. Хохь чинь үхэр монголчуудаа, заяа чинь тэр.
энэ гэр бүлийн хүргэн бэрүүд бас төрийн албанд шахаастай ИНЕГ-д нэг авгай бнаа бн
Odool tulnudu
Батзанданд хиймэл үс зүүлгэхээр Баттуяа болчих юм байна даа. Инээдтэй адилхан юм.
Шудрага хүний дүр эсгэж баг өмссөн Батзандан, Ганбаатар гэх мэтийн хүмүүс маш аюултай түүний оронд ил цагаан луйвар хулгай хийж байгаа этгээдүүдтэй үзэлцхэд амар , манай ард түмэн гэнэн цагаан болхоороо иймэрхүү хиймэл дүртэй этгээдүүдэд амархан хууртаж магтан дуулдаг одоо энэ халдвар нь гудамжний тэмцэгч гэх залуус, хүүхнүүдэд халдаж түүгээрээ бусдыг шантаажлах мөнгө олох хэрэглэл болж байгаа нь үнэн. Эх орон ард түмний төлөө дуу хоолой болж шудрага тэмцэнэ гэж хэдий чинээ их орилно төдий чинээ хуурамч байдаг.