Нацистын цуст дарангуйлагчдын нэг, Аушвицын хорих лагерийн захирагч Рудольф Хёссийн ач хүү Райнер Хесс залилангийн хэргээр ял сонсохоор болжээ.
Түүнийг Германы шүүхээс залилангийн хэрэгт буруутай гэж үзсэн байна. Шүүх хурлын үеэр буруугаа хүлээсэн тул хөнгөн ял оноож магадгүй байгаа аж.
Өдгөө 55 натсай Райнер Хёсс Аушвицын хорих лагерийн тухай баримтат кино хийнэ гэж хэлээд нэртэй бизнесменээс 10 гаруй мянган евро залилсан нь тогтоогдсон байна.
Германы шүүхээс түүнд залилангийн хэрэгт буруутай гэж үзэн 80 цаг нийтэд тустай хөдөлмөр эрхлэх, 17 мянган еврогийн торгууль ногдуулжээ.
Хэдийгээр улсын яллагч есөн сарын хорих ял төлөвлөсөн ч түүнийг буруугаа хүлээсэн гэж үзэн ялыг хөнгөрүүлсэн байна.
Эх сурвалж: DW
Сэтгэгдэл ( 1 )
Рудольф Нёссийг Нюрнбергийн шүүхээс 1946 онд цаазаар авах ял оноож Польшийн нутагт байдаг олноор нь хорих лагерь Аушвиц д аваачиж хүн дүүжлэн алдаг байсан дүүжлүүрт өөрийг нь лүүжилж алсан байдаг. Энэ тухай баримтат кино хийх гэсэн юм байхдаа неонацист новш чинь.