Нийслэлийн Монгол ардын намын хорооны III хуралдаан өнөөдөр (2020.08.14) боллоо. Хурлаар орон нутгийн сонгуульд оролцох шийдвэр гаргасан ба Нийслэлийн сонгуулийн хороонд хуулийн дагуу бичиг баримтаа хүргүүлнэ.
Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт, Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн 11 тоот тогтоолоор батлагдсан сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмын дагуу нэр дэвшүүлж, сонгуульд оролцох үйл ажиллагааг сайтар зохион байгуулж ажиллахыг хурлаас намын удирдлага бидэнд үүрэг болгосон тогтоол гаргалаа.
Нийслэлийн МАН хуулийн дагуу нийслэлийн сонгуулийн хороонд оролцохоо илэрхийлэн, маргааш саналаа хүргүүлэх ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
сайн уу залуусаа\nХэрэв танд төслүүдийн менежмент, мөрөөдлөө хэрэгжүүлэх, өр төлбөрөө барагдуулах, худалдан авах, байшингаа барих эсвэл бусад хэрэгцээнд зориулж хөрөнгө, хөрөнгө оруулалт хэрэгтэй бол.\nWhatsApp-тай холбогдоорой: 33 7 80 97 01 82\nимэйл: ayudafinancesa@gmail.com\nТанд сайхан мэдээ дуулгаж байна.